“Тавдугаар сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ”

2021-05-06 Дэд онцлох 0

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өнөөдөр Засгийн газраас гаргасан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөх журмын талаар УОК-оос мэдээлж байна.

Бизнес нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд авч үздэг. Үүнээс 18 төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 8-наас хязгаарлана. Өөрөөр хэлбэл ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилэх юм.

Хязгаарлаж байгаа салбарууд:

  1. Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн

  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,

  3. Бүх төрлийн баар

  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар \Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар\ нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

  6. Хүнсний биш барааны зах худалдааны зах худалдааны төв

  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв

  8. Сургалтын төв

  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

  10. Алжаал тайлах төв

  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

  12. Саун, бассейн нийтийн халуун ус,

  13. Зочид буудал, дэн буудал

  14. Амралт, жуулчны газар

  15. Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд

  16. Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ

  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай

  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Вакцины нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэдийн хувьд QR код уншуулж тухайн зөвшөөрсөн үйлчилгээний цэг, албан байгууллагуудаар үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль