Худал мэдээлэл тараасан Өмнөд Солонгосын сүүн бүтээгдэхүүний компанийн ерөнхийлөгч огцорлоо

2021-05-04 Дэлхийд 0

Өмнөд Солонгосын зах зээлд орлогоороо гуравт жагсдаг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Namyang Dairy Products Co компанийн ерөнхийлөгч өнөөдөр албан тушаалаасаа огцрох шийдвэрийг зарлажээ.

Өнгөрсөн сард тус компани өөрийн “Bulgaris” брэндийн йогуртыг коронавирусээс хамгаалах үйлчилгээтэй тухай мэдэгдсэн юм.

Үүний дараа Namyang компанийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ нь өссөн байна.

Гэвч йогурт коронавирусийн халдвараас хамгаалдаг гэх мэдээлэл шинжлэх ухааны үндэслэлтэй баримтаар батлагдаагүй тул иргэдийн дунд тус компанийн бараа бүтээгдэхүүнийг бойкотлох хөдөлгөөн өрнөж, гүйцэтгэх захирал нь албан тушаалаасаа огцорсон юм. Гүйцэтгэх захирлын огцрох шийдвэр иргэдийн бухимдлыг дарж чадаагүй тул энэ удаа ерөнхийлөгч Хон Вон Сик олон нийтээс уучлал гуйгаад албан тушаалаасаа огцорч байна.

“Би бүх хариуцлагыг өөртөө хүлээж, Namyan Dairy компанийн ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байна. Би удирдлагыг өөрийн үр хүүхдүүдэд шилжүүлэхгүй байхаар шийдлээ” гэж Хон Вон Сик сэтгүүлчдийн өмнө мэдэгдээд олон нийтээс уучлал гуйжээ.

Түүний гэр бүл Namyang Dairy Products Co компанийн 53.1 хувийг эзэмшдэг юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Сөүл хот дахь тус компанийн төв байранд цагдаа нар нэгжлэг явуулж, вирусийн судалгаатай холбоотой баримт цуглуулсан юм.

 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

2 хоногийн дотор 200 мянган хүн олимпийг эсэргүүцэж, нэгдэв

Токиогийн олимпийг цуцлах онлайн гарын үсэг цуглуулах аян эрчийг аваад эхэлжээ. Change.org сайт

2021-05-07

Олимпод анх удаа трансжендер тамирчин оролцож магадгүй

Шинэ Зеландын хүндийг өргөлтийн тамирчин Лорел Хаббард олимпын наадамд оролцсон анхны трансжендер та

2021-05-07

Билл Гэйтс нийт $2.4 тэрбумын хөрөнгийг салж буй эхнэрийнхээ нэр дээр шилжүүлжээ

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 27 жил хамт ам

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль