0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт сар бүр тэтгэмж олгох хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2021-05-04 Дэд онцлох 0

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр тогтов.

УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 1 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7 дахь хэсэгт заасны дагуу тус Байнгын хорооноос Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг боловсруулж, 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн гэж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

Хуульд оруулах өөрчлөлтүүд:

1 дүгээр зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй:

“7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.”

2 дугаар зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж,  2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.”

4 дүгээр зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “эцэг, эсхүл” гэснийг хассугай.

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны долдоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэнтэй холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэг

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль