Төрийн албан хаагчдын 46.3 хувь нь монгол бичиг ашиглахад бэлэн биш

2021-05-04 Дэд онцлох 0

Төрийн албан хаагчдын 46.3 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн биш, 85.1 хувь нь үндэсний бичгийн сургалтын хэрэгцээ шаардлагатай гэж хариулжээ.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ын хүрээнд монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа явуулжээ. Судалгаагаар дараах үр дүн гарсан байна.

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд хамрагдсан төрийн алба хаагчдыг төрийн албаны ангиллаар харвал 79.0 хувь нь төрийн үйлчилгээний, 13.3 хувь нь төрийн захиргааны, 4.9 хувь нь төрийн улс төрийн, 2.8 хувь нь төрийн тусгай алба хаагчид байж.

Албан тушаалын ангиллаар 63.0 хувь нь гүйцэтгэх, 28.8 хувь нь туслах, 8.3 хувь нь удирдах албан тушаалтан аж.

Нийт судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн бол 46.3 хувь нь бэлэн биш гэж хариулсан байна.

Судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын 72.8 хувь нь үндэсний бичгийн талаар мэддэг гэсэн байна.

Судалгаанд хамрагдсан алба хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг асуултад хариулсан байдлаар харвал 5.2 хувь нь маш сайн, 28.7 хувь нь дунд зэрэг, 27.2 хувь нь мэдэхгүй, 25.5 хувь нь бага зэрэг 13.5 хувь нь сайн гэж хариулсан байна.

Үндэсний бичгийн мэдлэг маш сайн алба хаагчдыг боловсрол, насны бүлгээр харвал 35-39 насных 22.0 хувь, 40-44 насных 17.7 хувь, 45-49 насных 16.2 хувь, 25-29 насных 12.6 хувь, 50-54 насных 6.7 хувь бөгөөд 16.3 хувь нь бусад насных, боловсролын түвшнээр харвал 58 хувь нь бакалавр, 29.0 хувь нь магистр, 5.7 хувь нь дипломын дээд, 2.9 хувь нь бүрэн дунд, 1.8 хувь нь доктор, 1.7 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 1.1 хувь нь бусад боловсролтой алба хаагчид байна.

Үндэсний бичгийн мэдлэг маш сайн алба хаагчдыг салбараар харвал хамгийн өндөр буюу 68.6 хувь нь Боловсрол, 11 хувь нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, таван хувь нь хүнийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа, 9.4 хувь нь бусад салбарын алба хаагчид байна.

Үндэсний бичгийн сургалтын хэрэгцээ шаардлага байгаа эсэх асуултад нийт судалгаанд хамрагдсан алба хаагчдын 85.1 хувь нь тийм, 14.9 хувь нь үгүй гэж хариулсан байна.

Сургалтад хамрагдах алба хаагчид ямар хэлбэрээр суралцах хүсэлтэй байгаа гэсэн асуултад 63.1 хувь нь танхимын, 27.5 хувь нь онлайн, 8.3 хувь нь онлайн болон танхимын, 0.8 хувь нь бусад хэлбэрийн, 0.2 хувь нь онлайн болон танхимаар сурах хүсэлтэй гэсэн байна.

Холбоотой мэдээ

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэг

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль