Өнөөдрийн байдлаар QR кодыг зориулалтын бусаар ашигласан 499 автомашины зөвшөөрлийг цуцалжээ

2021-05-04 Дэд онцлох 0

Цар тахлын нөхцөл байдлын улмаас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа билээ.

Тэр дундаа Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы дэглэмийг улам чангаруулж, хүнсний дэлгүүрүүдийг 19:00 цаг хүртэл ажиллуулахаас гадна зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилтнуудыг QR код бүхий зөвшөөрлийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж, иргэдийг хүнс цуглуулах, гэрийнхээ ойролцоо салхилах, вакцинд хамрагдахаас бусад үед гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.

Гэвч хөл хорионы дэглэм зөрчих, эсэргүүцэх цөөнгүй гарч байгаа тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Тухайлбал, тавдугаар сарын 1-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суугч хөл хорионы дэглэм зөрчиж, алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж байгаа талаар бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тухайн иргэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу 250,000 төгрөгөөр торгосон байна.

Зөрчлийн тухай хуулийн 15.2.2-т Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг 250,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.5 сая төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

Энэ мэт зөрчил олон гарч байгаа ч цагдаагийн байгууллагаас ихэнх тохиолдолд сануулга өгөөд буцааж байгаа хэмээн мэдээлж буй.

Түүнээс гадна, зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж,замын хөдөлгөөнд оролцох зөрчлүүд гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Ийм тохиолдолд цагдаагийн байгууллагаас илрүүлэн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авч буй.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 499 автомашины QR кодын цуцлаад байгаа талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэл өглөө.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод автомашинууд QR бүхий зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Тэгвэл дээрх 499 зөрчил ердөө 9 хоногийн дотор бүртгэгджээ. Энэ нь хоногт 55 орчим иргэн QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглах зөрчил гаргасан гэсэн үг юм.

Улсын онцгой комиссын даргын 2021.04.25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд “QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээ авах зохицуулалттай.

Тухайлбал:

Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол;

Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол;

Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол;

Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол;

Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол;

Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол “QR код” зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээг авахаар зохицуулжээ.

Хөл хорионы дэглэм тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иймд үлдсэн өдрүүдэд иргэд дэглэмээ чанд мөрдөн онц шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг уриалж байна.

Холбоотой мэдээ

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэг

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль