Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүст ямар боломж нээгдэх вэ

2021-05-04 Дэд онцлох 0

Коронавирусний эсрэг вакцины хоёр тун хийлгээд хоёр долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол вакцины бүрэн тунд хамрагдсан гэж үзэж буй.

Дархлаа хүн бүрд харилцан адилгүй хугацаанд тогтдог ч вакцины хоёр дахь тунд хамрагдаад хоёроос гурван долоо хоносон бол тухайн иргэнийг Ковид-19-ийн эсрэг дархлаатай болсон гэж үзэж байна.

Монгол Улсад вакцины бүрэн тундаа хамрагдсан 494,847 иргэн байгаа бол  зорилтот насныхны 50.2 хувь  нь буюу 1,037,675 иргэн вакцины эхний тунгаа хийлгээд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ДАРХЛААЖУУЛАЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА УУ?

Хоёр улсаар жишээ татъя. Израил улс хүн амд ногдох дархлаажуулалтын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа бол цар тахал эхэлснээс хойш дэлхийд хамгийн их хохирол амссан АНУ-д амжилттай явагдаж байна.

Вакцинжуулалтаар тэргүүлж буй Израил улсад халдварын тохиолдол 100 дахин буурчээ

Олон улсад вакцины аян ид дундаа өрнөж байгаа энэ цаг үед 100 хүн тутамд хийсэн вакцины үзүүлэлтээр Израил улс тэргүүлсээр байна. 9 сая гаруй хүн амтай тус улсад 10.5 сая тун вакцин хийгээд байгаа ба хүн амын 62.4 хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ.

Тус улсад 2021 оны нэгдүгээр сард оргил үедээ хоногт 10 мянган хүнээс коронавирус илэрч байсан бол энэ тоо 100 дахин буурч, тавдугаар сарын 3-ны өдөр л гэхэд 67  хүнээс коронавирус илэрчээ.

Нийт 838.5 мянган хүн халдвар авч, 6366 хүн нас барсан бол одоо хоногт зарим өдрүүдэд нас баралт бүртгэгддэггүй болжээ. Тавдугаар сарын 3-ны байдлаар  Ковид-19-ийн шалтгаанаар нэг хүн нас барсан байна.

АНУ-д 246 сая тун вакцин хийжээ

330 сая хүн амтай АНУ-д нийт 246 сая, хоногт 2,4 сая тун вакцин хийгээд байна. Вакцины бүрэн тундаа хамрагдсан  95 сая хүн байна.

Тус улсад цар тахал эхэлснээс хойш нийт 33.1 сая хүнээс коронавирусийн халдвар авч өвчилжээ. 590 мянган хүнээ Ковид-19 өвчнөөр алдсан тус улсад оргил үедээ хоногт 4400 орчим хүн нас барж байв.

Өдгөө вакцинжуулалт эрчимтэй явуулснаас хойш буюу 2021 оны эхэн үеэс хойш  хоногт илрэх халдварын тохиолдол тогтвортой буурчээ. Оргил үедээ хоногт 300 мянган хүнээс халдвар илэрч байсан бол одоо 10 дахин буурч 30 мянга болж, хоногт дунджаар 300 нас баралт бүртгэгдэж байна.
Халдварын тохиолдол, нас баралт буурч байгааг вакцинжуулалтын үр дүн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Вакцин халдвар авах эрсдэлийг бууруулахаас гадна Ковид-19 өвчний хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтойг өдгөө дэлхий нийтэд хэрэглэж буй вакцинуудын клиник туршилтаар баталсан.

Холбоотой мэдээ

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэг

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль