Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст эмчилгээний багц олгохгүй

2021-05-04 Дэд онцлох 0

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох

КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс дунд эрсдэлт бүлгийн хүн байх юм бол дархлаа сайжруулах бэлдмэл, вирусийн эсрэг эмийг өрхийн эмнэлгээр нь дамжуулан олгож байгаа. Хэн өгөхийг өрхийн эмч үзлэг хийгээд шийдэж байна.

ДЭМБ-аас өгсөн зөвлөмжид хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй гэж үзсэн. Шаардлагатай хэрэгцээтэй хүмүүст нь хүргэх ажлыг өрхийн эмнэлэг хариуцаж байгаа. Түүнээс биш тухайн багцыг хүн бүрд олгохгүй.

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс витамин С, Д, цайр хэрэглэх, шингэн зүйл сайн уух, амрах гэх мэт ердийн дэглэмээр явахад 10-14 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ эхэндээ хөнгөн байж байгаад аажимдаа хүндрэх асуудал гарч байгаа учраас явцын хяналтаа тогтмол хийлгээд явна” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэг

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль