“Спутник V вакцины давтан тунг ОХУ-аас хэзээ авах нь тодорхой болсны дараа хэрэглэж эхэлнэ”

2021-05-04 Нийгэм 0

Спутник V вакцины хоёрдугаар тун ОХУ-аас хэзээ орж ирэх нь тодорхой болсны дараа хэрэглэж эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн яам, Засгийн газраас хувийн хэвшлүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрлийг олгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн тодорхой тооны Спутник V вакцин оруулж ирээд иргэдийг дархлаажуулж байгаа.

Хамгийн сүүлд манай улсад 40,000 тун Спутник V вакцин орж ирсэн. Үүнээс 20,000 тун нь улсын мэдлийн вакцин юм.

Тухайн 20,000 тун Cпутник V вакцин одоогоор хэрэглээнд ороогүй бөгөөд ямар иргэдэд хэрэглэх талаар бид удахгүй мэдээлнэ.

Хамгийн гол нь коронавирусийн эсрэг вакцин заавал давтан тун хэрэглэж буй. Тиймээс бид хэзээ ОХУ-аас давтан тунг авах бололцоотой болно, түүний дараа хэрэглээнд оруулахгүй бол вакцины тун хоорондын зайд асуудал гарна.

Иргэдийн хувьд заавал Спутник V тариулна гэж туйлшрахгүйгээр байгаа вакциндаа хамрагдах бүрэн боломж бий” хэмээн ярив.

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль