1,128,680 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагджээ

2021-05-05 Дэд онцлох 0

Өчигдөр улсын хэмжээнд 111,076 хүн коронавируст халдварын эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Монгол улс эхний ээлжид нийт хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш насны 2,067,292 иргэнээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар төлөвлөөд буй.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 1,128,680 хүн вакцинд хамрагдсан. Үүнээс 532,817 хүн хоёрдугаар тунгаа хийлгэсэн байна.

Энэ нь вакцинд хамруулах зорилтот бүлгийн хүн амын 54.6 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 25.8 хувь нь хоёрдугаар тунгаа хийлгэсэн гэсэн үг юм.
Улаанбаатар хотын хувьд нэгдүгээр тунд 806,743 хүн, хоёрдугаар тунд 427,038 хүн хамрагдсан бол орон нутагт нэгдүгээр тунд 321,937 хүн, хоёрдугаар тунд 105,779 хүн хамрагдаад байгаа юм.
Улаанбаатар хотын вакцинжуулалтын явц (дүүрэг тус бүрээр)
Орон нутаг дахь вакцинжуулалтын явц (аймаг тус бүрээр)
Ташрамд дурдахад,
коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй байх журмыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа батлах юм.

Холбоотой мэдээ

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль