“Зөв ХҮН электорат” эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын материалыг СЕХ-нд хүлээлгэн өглөө

2021-05-05 Улс төр 1

“Зөв ХҮН электорат” эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат нэр дэвшихээр болоод буй.

“Зөв ХҮН электорат” эвслийн дарга Т.Доржханд “Дүрмийнхээ хүрээнд бид нэр дэвшилт болоод сонгуулийн үйл ажиллагааг өндөрлөх болно. Ямар ч тохиолдолд Монгол Улсын төрийн тэргүүн хуулийн хүрээнд ажиллах ёстой. Сонгуульд өрсөлдүүлэх процесс нь харлуулахгүй, гутаан доромжлохгүй, хууль заасан бүх зохицуулалтуудыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч, СЕХ болон бусад шат шатны байгууллагуудтай хамтарч ажиллах болно” гэлээ.

Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Өнгөрсөн өдрүүдэд та бүхэн цаг хугацааны хуваарийн дагуу нэр дэвшигчээ тодруулаад, төрийн аудитын байгууллагаар мөрийн хөтөлбөрт аудит хийлгүүлсэн байна. Аудитын байгууллагаас манайд танайд мөрийн хөтөлбөрийг ирүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28.2 дахь заалтын дагуу та бүхэн материалаа бүрдүүлсэн байх.

Материалаа өгч авахад процедурын асуудал бий. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28.4 дэх хэсгийн дагуу нягтлан шалгаж, материалыг хүлээлцэнэ. Үүнтэй холбогдуулан манайд техникийн ажлын хэсэг байгуулагдсан. Тус заалтаар бол нягтлан шалгана гэдэг нь  ажлын хэсэг танай хариуцлагатай хүмүүсийн хамт жагсаалтын дагуу тэмдэглэл хөтөлж, гарыг үсэг зурж хүлээн авна.

Нэр дэвшигчийн материал хүлээн авах хуулийн хугацаа өнөөдрийн 00:00 цагаар дуусаж байгаа. Дутуу материал байх ёсгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалтай холбоотой зарим нэг алдаатай зүйл байвал нэг удаа залруулах боломжтой.

Сонгуулийн сурталчилгааны ажил эхэлнэ. Дараагийн ажлууддаа хуулиа хүндэтгэж, харилцан ойлголцож яваарай гэж хүсье” гэв.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдорж: АН-ын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна

Ардчилсан намын гишүүд намынхаа дотоод асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүр

2021-06-14

Нийслэлд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200,000 хүн, 43.5 мянган барилга байгууламж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрү

2021-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч В

2021-06-11

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль