Өнгөрсөн хоногт 940 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 12 хүн нас барлаа /05.06/

2021-05-06 Нийгэм 0

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 940 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 42,464 болж байгаа. 940 тохиолдлын найм нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна. Бусад тохиолдлыг задалж танилцуулбал,

828 нь Улаанбаатар хотод

104 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27,242 боллоо. Халдварын улмаас 4,878 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн – 2,833

Хүндэвтэр – 1,452

Хүнд – 469

Маш хүнд – 124 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Өнгөрсөн хоногт 40-95 насны 12 хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль