Коронавирусийн халдварын улмаас гэрийнхэндээ гадуурхагдаж, амиа хорлохыг завдсан эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлжээ

2021-05-06 Нийгэм 1

Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дараа гэр бүлийнхэндээ гадуурхагдсан эмэгтэйг амиа хорлохоос нь сэргийлсэн талаар БЗД-ийн албан ёсны вэб сайтад мэдээлэл нийтлэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг “Таныг сонсож байна Call center” 1900-1063 шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Энэхүү утсанд хэдхэн өдрийн өмнө 20 гаруй насны эмэгтэй холбогдож “Миний шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарсан. Энэ талаараа мэдээд гэрийнхэндээ хэлтэл гадуур тэнэж яваад халдвар аваад ирлээ хэмээн уурлаж, над руу ариутгах бодис цацаад байна. Манайх есөн давхарт байдаг. Би амиа хорлоно” хэмээн уйлан ярьсан байна. Дүүргийн онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж, тухайн эмэгтэй эмнэлэгт хэвтүүлжээ.

Хэрвээ шуурхай арга хэмжээ аваагүй бол тухайн эмэгтэйн амь нас эрсдэх аюултай байсныг мөн мэдээлсэн байв.

Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд хүнийг эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт бий.

14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах

1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.хүч хэрэглэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Түүнчлэн “Цар тахлын халдвараар өвчлөөд, эдгэрч гарсан хүмүүсээс найз нөхөд зайгаа барих, харьцахгүй байх буюу ялгаварлан гадуурхаж байна гэх гомдол их ирж байна. COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс танд халдвар тараахгүй тул ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсье. Энэ өвчин таныг ч бас дайрч болзошгүй тул хэн нэгнийгээ ялгаварлаж болохгүй” гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэлж байв.

  • Муусайн юмнуудын санаа гэж шоронжчихсон амиа хорлоно  энэ тэр гэж шааж байгаад эмнэлэгт хэвтээд л гудамжны золбин гөлөг шиг тэнэж яваад өвчин авчаад аан

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль