Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

2021-05-07 Ярилцлага 2

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амжилт 2.0 системийн хөгжүүлэлтийн талаар ярилцлаа. Энэхүү систем нь хөл хорионы энэ үед сургууль, сурагч, багш, эцэг эхчүүдэд үр дүнгээ харамгүй өгч хэрэглэгчдийн дундаас өндөр үнэлгээ аваад байгаа билээ.

– Онлайнаар сурч боловсрол эзэмшиж болох юм байна гэдгийг ковид бидэнд ойлгуулж чадлаа. Таны хөгжүүлж буй АМЖИЛТ 2.0 систем цар тахлын энэ үед хэчнээн сургууль, сурагчдад үр дүнгээ өгч байна?

– Орон нутгийн нийслэлийн хувийн болоод улсын сургууль гэх тодотголтой 50 орчим сургууль Амжилт 2.0 системийг хэрэглэж байна. Эдгээр сургуулийн сурагчдыг аваад үзвэл 50 мянган хэрэглэгч яг одоогоор манай системийг тогтмол хэрэглэж сургалтынхаа үйл явцад нэвтрүүлэн ашиглаж байна.

– Амжилт 2.0 системийг 100 хувь сургуульдаа нэвтрүүлэхэд өөр ямар ч программ нэмэлтээр ашиглах шаардлагагүй байж чадах уу?

– Манай системийг хэрэглэж буй сургуулиуд санхүүгийн программ, хүний нөөцийн программ, бичиг баримт хөтлөлт, сургалтын үйл ажиллагааны гээд өөр ямар ч программ нэмэлтээр ашиглах шаардлагагүй. Амжилт 2.0 дээр эдгээр программууд бүгд байдаг ба хоорондоо маш гоё уялдаа холбоотой ажилладаг цогц систем байгаа. Амжилт 2.0 дээр одоогоор байхгүй байгаа ганцхан зүйл нь ZOOM шиг GOOGLE MEAT шиг лайв хийгээд хоорондоо ярилцах боломж хараахан нээгдээгүй байгаа. Бид энэ хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа тиймээс удахгүй гадны программуудад мэдээллээ өгч дата урсгалаа гадагшаа алдах шаардлагагүй болж дотооддоо ийм программаа бүрэн хийж хөгжүүлэх болно.

– Тун удахгүй Амжилт 3.0 систем нэвтэрч хэрэглэгчдэд хүрнэ гэсэн. Өмнөхөөсөө ямар давуу талтай вэ?

– Амжилт 3.0 өмнөхөөсөө хэрэглэхэд илүү хялбар апп болон вэб сайтын хэрэглэгчийн талбар нь илүү ойлгомжтой болсон байгаа. Олон хэрэглэгч зэрэг хандахад гацах сервер унах алдаа заах зэрэг асуудал үүсэхгүй болсон. Системд нэмэлт өөрчлөлт шинэчлэлт хийхэд хялбар болж зөв бүтэц өөрчлөлттэй болсноороо илүү давуу талтай. Хэрэглэгчдийн нүдэнд энэ нь харагдахгүй ч хөгжүүлэгчид системд шинэчлэл хийхэд амар болсон гэж ойлгож болно. Сургууль болгон өөрийн онцлогтоо тохируулж модуль бүрийг нь идэвхжүүлж ашиглаж болно.

– Ковид IT салбарт маш их ахиц дэвшлийг авчирлаа. Хөл хорионы үед дэлхийн хүн амыг мэдээллээр хангаж хөгжүүлж чадсан нь ганцхан IT салбар гэж хэлэхэд болох байх. Энэ салбарын хүний хувьд танд шинээр хийж болох ямар санаанууд төрөв. Хөл хориог хэрхэн үр дүнтэй өнгөрөөв?

– Хөл хорионы энэ үед өөрийгөө хөгжүүлэх тал дээр их анхаарч байна. Онлайнаар ном уншиж, подкаст сонсож, курс хичээлүүд үзэж хүүхдүүддээ интернет орчинг зөв зохистой хэрэглэх талаар зааж сургаж байна. Ер нь хүүхдүүдтэйгээ цагийг их өнгөрөөж тэднийхээ хичээл сурлага дээр анхаарч байна. Манай хүүхдийн сургууль Амжилт системийг хэрэглэдэг учир хүүхдийнхээ явцын дүн, гэрийн даалгавар, шалгалт гээд бүгдийг нь ороод хардаг. Гэрээс суралцаж байгаа учир орчны дуу чимээнээс шалтгаалаад анхаарал төвлөрөх чадвар хүүхдүүдэд жаахан дутмаг байна. Тиймээс онлайн хичээлийн үед хүүхдүүддээ чихэвч зүүлгэж байгаа. Ажилтнуудтайгаа онлайнаар хуралдаж ажлаа хийж өнгөрөөж байна даа.

– Та сүүлийн жилүүдэд боловсролын салбарт анхаарал хандуулах болсон. Амжилт кибер сургуулиас гадна Цонжин кибер сургуулийг нээж байна. Энэ хоёр сургуулийн ялгаа нь юу вэ?

– Манай компани эхлээд Амжилт 2.0 системээ хөгжүүлж эхэлсэн. Ер нь программдаа зориулж Амжилт кибер сургуулиа нээсэн гэж болно. Сургуулийн дотоод удирдлага, багш, сурагчдад тулгардаг асуудлыг програмчилж өгөх үүднээс лаборатори сургуулиа нээсэн. Цонжин кибер сургуулийн хувьд дунд ахлах ангийнхан суралцана. Сургууль дээрээ дотуур байртай байрлаж суралцах тул илүү их ачаалалтай байна гэсэн үг. Чадварлаг мэргэжлийн программистуудыг багаас нь бэлтгэх зорилготой. 12-р ангиа төгсөхдөө мэргэжлийн программистууд болсон байх болно.

– Амжилт системийг манай улсын ихэнх сургуулиуд хэрэглэдэг болоход боловсролын салбарт ямар ахиц дэвшил гарна гэж та хардаг вэ?

– Амжилт системийг хэрэглэснээр цаасан мэдээлэл үгүй болж бүх зүйл онлайн руу шилжинэ. Тэгснээр тухайн сургууль бүх үзүүлэлтүүдийг програмчлалын тусламжтайгаар хэмжих боломжтой болж байгаа юм. Сургууль дотоод үзүүлэлт багш, сурагчид гээд бүхий л зүйлээ хэмжиж чадаж байвал алдаа дутагдалтай зүйлсээ харж шийдэл гаргаж чадна гэсэн үг. Сургуулийн дотоод бичиг цаасны ажил багасч багш нар бичиг цаастай зууралдах шаардлагагүй болж зөвхөн сургалтын үйл ажиллагаандаа чиглэж чадна. Зөв дата дээр суурилсан мэдээлэл гарах учир тухайн сургуулийн үйл ажиллагаа болоод сургалтын чанар сайжрах юм.

– Амжилт системийг гадны зах зээлд гаргах бодол бий юу?

– Амжилт системээ Өвөрмонгол, Тува, Казахстан, Тажикстан зэрэг манай улстай хөгжлөөрөө ойролцоо орнуудад нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

"Гүн төгс нар" ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн болло

2021-05-28

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль