Л.Оюун-Эрдэнэ: “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр”-ийг барих ажил эхэллээ. 2023 он гэхэд дуусна

2021-05-07 Нийгэм 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Өмнөговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой ХК өөрийн эх үүсвэрээр “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулахаар боллоо. Өнөөдрөөс ажилдаа орж, энэ байршилд 2023 он гэхэд барьж дуусахаар болж байна. Мөн олон жил дуншсан Гашуунсухайтын төмөр замыг ирэх жилийн долоодугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулах бөгөөд санхүүжилтийн график үндсэндээ шийдэгдсэн гэж болно. Ингэснээр төмөр замаар экспортоо нэмэгдүүлэх боломжтой болно.

Дараа нь Зүүнбаянгийн төмөр замыг барьж дуусгана. Улмаар ойролцоох 23 орд газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах том асуудлууд Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолтын хүрээнд шийдэгдлээ гэж ойлгож болно.

Мөн Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр байгуулахаар болж байгаа юм. Одоо уурхайчид та бүхэн зөвхөн олборлолтод анхаарлаа хандуулдаг байсан бол баяжуулахад анхаарлаа хандуулдаг болох нь.

Энэ бүгдээс харвал Монгол Улсын уул уурхайн салбарт шинэ түүхийн хуудас нээгдэж байна. Байгалийн баялгаа нэмүү өртөг шингээж,  экспортлох бодлого хэрэгжиж эхэлж байгааад баяртай байна. Монгол Улсын аж үйлдвэрийн орон болох ерөөлийг өргөн дэвшүүлье. Уурхайчид та бүхэн минь эрүүл байгаарай, цар тахлыг бид даван туулж чадна” хэмээв.

ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВЬ АЙМГИЙГ НОГООН БҮС БОЛГОЖ ЭКСПОРТЫН УРСГАЛАА НЭМНЭ

Мөн Тэрбээр Өмнөговь, Дорноговь аймгийг ногоон бүс болгож экспортын урсгалаа нэмнэ. Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон бүс гарц” түр журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавьж, эдгээрийг судлаж шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн билээ.

 

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль