Оросын армийн дэслэгч генерал Исламын улс бүлэглэлийн довтолгоонд өртөж, амиа алдлаа

2017-09-25 Нийгэм 0

ОХУ-ын зэвсэгт хүчний дэслэгч генерал Валерий Асапов Сирийн Дэйр эз-Зор хотын ойролцоо Исламын улс бүлэглэлийн довтолгоонд өртөж амиа алдсаныг Оросын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Дэйр эз-Зор хотыг чөлөөлөх байлдаан хийж байгаа Сирийн армийнханд генерал зөвлөх зорилгоор очоод байсан гэнэ. Асапов нь Сирид ажиллаж байгаа Оросын цэргийн гол зөвлөхүүдийн нэг байсан юм.

“Исламын улс бүлэглэлийн мина харвагчийн гэнэтийн довтолгоонд дэслэгч генерал Валерий Асапов өртөж, үхлийн шарх авсан байна” гэж яамны мэдэгдэлд өгүүлжээ.

ОХУ-ын засгийн газар түүнийг төрийн одонгоор нэхэн шагнахаар болсон байна.

Сирийн арми Исламын улс бүлэглэлийн сүүлийн түшиц газруудыг чөлөөлөхөөр байлдаж байгаагийн нэг нь Дэйр эз-Зор хот юм. 2015 онд ОХУ-ын цэргийн ажиллагаа Сирид эхэлснээс хойш нийтдээ 34 алба хаагч нь амиа алдаад байгааг Батлан хамгаалах яам өнгөрсөн сард мэдээлж байв.

Энэ сарын эхээр Оросын цэргийн хоёр албан хаагч амь үрэгдсэн бөгөөд Асаповтай нийлээд Сирид амиа алдагсдын тоо 37 болж байна.

 

Эх сурвалж: Russia Today

Холбоотой мэдээ

ЭМЯ- Өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусын 41 шинэ тохиолдол гарчээ /02.28/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилг

2021-02-28

“Оюу толгой” компани ₮230 тэрбумыг Төрийн санд шилжүүлжээ

"Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Эн

2021-02-27

“Сүүлийн хоногт илэрсэн 35 тохиолдлын хоёр нь Истанбулын онгоцоор ирсэн хүмүүс байв”

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: "Сүүлий

2021-02-27

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...