Хэрхэн НЭГ вирусийг ХОЁР янзаар шийдэв?

2021-05-14 Дэд онцлох 0

Коронавирус дэлхийд дэгдсэнээс хойш улс орон бүр өөр, өөрийн зарчмаар ард иргэдээ хамгаалах гэж оролдсон юм. Тэгвэл үүний жишээ болгож АНУ болон Франц улсын халдвараас хамгаалах тэс өөр хоёр шийдлийг та бүхэнд танилцуулъя.

Уг хоёр улс нь хоёул вируст ноцтой нэрвэгдсэн дэлхийн олон улсуудын л нэг. Халдвар авсан иргэдийн тоо, хүнд өвчтөнүүдийн хэмжээ, нас барагсдын тоогоороо нэлээд ойролцоо. Харин хоёр улс хоёул нийт ард иргэдийнхээ 0.2 хувийг тахалт өвчинд алдсан мөртлөө авч буй хариу арга хэмжээ нь тэс өөр байсан нь хачирхалтай.

2020 оны эхээр Нью-Йорк хотод хөл хорио тогтоох үед иргэд үйлчилгээний байгууллагаар чөлөөтэй зочилж, гадуур хооллож байсан мөртлөө онлайнаар хичээлдээ хамрагдаж, камерний ардаас төгсөлтөө хийж байв. Гэтэл Парис хотноо хатуу хөл хорио тогтоож үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж байсан ч сурагчид сургуульдаа явсаар байсан юм.

АНУ-аас ялгаатай нь Франц улс боловсролын салбараа хамгаалж үлдсэн.

2020 оны дунд үед халдвар улам хурцдаж олон хүний амь нас эрүүл мэндийг авч одож эхлэх үед Франц улсад хичээл орсон хэвээр л байв. Дэлхийн олон улсууд онлайн хичээлд ачаагаа үүрүүлж сурагчдыг гэрт нь хүлсэн ба АНУ ч тийм л байлаа.

Хөл хорионы үед сургуулиуд ажилласаар байсан нь Франц улсад юуг авчрав?

Судалгаагаар сургууль дээр халдвар тархах магадлал нь нийгмийг харилцаанд орох, гадуур зугаалах, ажилдаа явах зэрэг үйлдлээс харьцангуй бага байдаг нь тогтоогдсон.

АНУ-ын жишгээр ихэнх компаниуд ажиллаж байсан ч сургуулиуд онлайнаар орох нь сурагчдын сэтгэлзүйд нөлөөлөөд зогсохгүй эцэг эхчүүд гэртээ үлдсэн хүүхдээ харахын тулд ажилдаа явж чадахгүй байв. Ингэснээр алсуураа улсын эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулж байгаа юм.

АНУ хүн бүрээс, хэзээ ч хамаагүй шинжилгээ авч байсан бол Франц улс зөвхөн шаардлагатай тохиолдолд л шинжилгээ авч байжээ

Франц улсын хувьд Монгол улстай төстэй байдлаар иргэдээ шинжилгээнд хамруулж байжээ. Жишээ нь ойрын хавьтал болсон эсвэл шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс л шинжилгээ авдаг. Гэхдээ ачаалал ихтэй үед хавьтал болсон ч шинж тэмдэг илрээгүй л бол шинжилгээ авдаггүй. Харин АНУ-д шинж тэмдэг илээгүй байсан ч, хэзээ ч хамаагүй шинжилгээ өгөх боломжтой байв.

Гол асуудал нь АНУ-д нэг удаа шинжилгээнд хамрагдахад 127 доллар өгөх ёстой бол Франц улсад үнэгүй авдаг. Тиймдээ ч шинжилгээ өгөх хүмүүсийн тоонд хязгаарлалт тавьжээ. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг, чинээлэг улсад хэцүү үе тохиоход шинжилгээ нь хүртэл төлбөртэй байх жишээний. Ингээд харахад эрүүл мэндийн тогтолцоо, улсын бодлого ард иргэддээ хэр чиглэсэн байгааг нь харж болохоор.

Мөн Франц улсад маскгүй зорчиж буй иргэдэд торгууль ногдуулж, халдвар хамгааллаа сайтар сахихыг шаардаж байсан бол АНУ-ын 25 гаруй хотод маск зүүх талаар дүрэм журам гаргалгүй задгай орхисон байв.

Харин вакцинжуулалтын хувьд АНУ асар хурдацтай иргэдээ хамруулж чадсан бол Франц улс хавь илүү удаанаар вакцинжуулж байна.

Ийнхүү хоёр улс нь өөр, өөрийн замаар корона гэх урт замыг туулж гаран ямартай ч вакцины барааг харлаа. Жишээ нь АНУ-д олон иргэд нь эдийн засгийн хүнд үеийг үзэж, жижиг дунд бизнес эрхлэгчид дампуурсан. Франц улс өдий хүртэл вакцинжуулалтаа маш удаанаар үргэлжлүүлж байгаа ч боловсролын салбар, эдийн засгаа чадах чинээгээрээ хамгаалж чадсан юм.

эх сурвалж: news-decoder.com

Холбоотой мэдээ

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль