Амьдрал дундах хийсвэрлэл AR гэж юу вэ?

2021-05-14 Дэд онцлох 0

Анх 1922 онд Лос Анжелес хотод анхны 3д кино нээлтээ хийж байлаа. Монголд нэлээн сүүлд орж ирсэн санагдаж байна. Аватар билүү дээ. Тухайн үед киног жинхэнэ амьдрал дээр болж байгаа юм шиг үзэх нь гээд бөөн хөөр болцгоож байсан. Гэтэл нэг арваны дотор эсрэгээрээ эргэж бодит амьдралыг анимэйшин шиг болгох AR технологи эрчээ авч байна гэвэл та итгэх үү?

AR гэдэг нь Augmented reality гэсэн утгатай, олон талаараа Virtual reality-тай адилхан. Тиймдээ ч хүмүүс хооронд нь андуурах тохиолдол их байдаг гэнэ. Augmented reality бол огт хийсвэрлэл бус харин ч бодит амьдрал дээр оршин тогтнодог ч бидний хүрч, мэдэрч хараахан чадаагүй байгаа зүйлсийг боломжтой болгох технологи юм. Монгол хэлнээ буулга гэвэл “Хялбар ертөнц” гэдэг нэршил хамгийн тохирно. Асар хол очиж эсвэл их мөнгө төлж байж харах боломжтой зүйлсийг хурууны үзүүрт авч ирж хялбаршуулсан учраас тэр.

За хэрхэн ажилладаг талаар нь ярилцъя. AR бодит ертөнцтэй холбогдохын тулд заавал өөрийн гэсэн дагалдах хэрэгсэлтэй хосолж ажиллана. Тэр нь линз, нүдний шил, төхөөрөмж, гар утас гээд юу ч байж болно. 2016 онд эрчээ авч байсан Pokemon Go тоглоом үүний сайн жишээ.

Сүүлийн жилүүдэд AR технологийн хэрэглээ асар хурдацтай өсөж, бүх салбарын манлайлагч нар аль чадахаараа л уг технологийг компанидаа нэвтрүүлэхийг хичээж байна. 2022 он гэхэд 1 тэрбум хүн AR-ыг өдөр тутамдаа ашиглана гэсэн судалгаа ч гарч.

Нэгэн жишээ дурдах юм бол дэлхийд алдартай гоо сайхны брэнд Sephora, дэлгүүртээ “this is me testing AR” дэлгэц байрлуулсан явдал. Тэр дэлгэц дээр нь хүн зургаа оруулаад бүтээгдэхүүнээс нь туршиж үзэн өөрийгөө ямар харагдахыг мэдэж болдог. Ингэснээр бүтээгдэхүүн борлуулалт илүү хялбар, дээр нь бодитой болж өгч байгаа юм.

Гоо сайхнаас гадна эрүүл мэндийн салбарт “AccuVein” гэдэг хүний биеийг сканерддаг төхөөрөмж гарсан. Хүний биеийг төхөөрөмжөөр харах үед арьсан доор явагдаж байгаа процесс анимэйшин маягаар харагддаг. Бас болоогүй хагалгааны үед хаанаас хаа хүртэл зүсэлт хийх зэргийг нь заадаг юм гэнэ.

Гол нь AR огт хийсвэрлэл биш. Бодитой оршин байдаг мөртлөө бидний төсөөлж чаддаггүй, харж чаддаггүй зүйлсийг анимэйшин ашиглан бидэнд харуулах л үүрэгтэй. Google map, Drawingbook гээд бидний амьдралд ороод ирчихсэн AR-ын жишээнүүд ч олон байна.

Та бодит байдал дундах хэсэг хийсвэрлэлд бэлэн үү?

Холбоотой мэдээ

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль