PCR шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагийн хооронд ажиллана

2021-05-17 Дэд онцлох 0

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт тавдугаар сарын 14-16-ны хооронд иргэдээс 741 дуудлага очжээ.

Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 82 иргэн хандсанаас 36 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 46 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэдийн асуултад хариулсан байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван цэг тус тус ажиллаж байна.

Тухайн цэгүүдэд хөдөө, орон нутаг зайлшгүй явах шаардлагатай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, мөн оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Шинжилгээний цэгийн байршлууд өөрчлөгдсөн бөгөөд дараах цэгүүдэд авч байна.

Баянгол дүүрэг-96 дугаар сургууль /Хуучин 13-р сургуулийн шинжилгээний цэг/
Сүхбаатар дүүрэг-143 дугаар цэцэрлэг /Хуучин 31 дүгээр сургуулийн шинжилгээний цэг/
Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг /Хуучин 50 дугаар сургуулийн шинжилгээний цэг/
Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллах юм.

Үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газар, байгууллагууд нь вакцины бүрэн тунд хамраагдаад 14 хоносон гэрчилгээтэй болон өвчлөөд эдгэсэн тухайн эмчийн магадлагаатай хүн ажиллуулах бөгөөд мөн дээрх бичиг баримтыг үндэслэж иргэдэд үйлчилнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв

Холбоотой мэдээ

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль