Аюултай бүсэд байгаа иргэдээ татан авхаар ажиллаж байна

2021-05-17 Дэд онцлох 0

Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч буй. Үүнтэй холбогдуулан нутаг буцах хүсэлт гаргасан дөрвөн иргэнээ энэ сарын 28-ны Станбул-Улаанбаатарын нислэгээр татан авахаар болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Тус яамнаас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар манай улсын 60 гаруй иргэн Израилд амьдарч буй юм байна. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд цөөн тооны оюутан байдаг аж.

Гадаад харилцааны яамнаас Израилд оршин суугаа монгол иргэдэд анхаарал тавих, тэдгээрийн нөхцөл байдлыг тодруулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулах талаар тус улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгсөн байна. Түүнчлэн 2007 оноос хойш Израил улсад монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй манай улсын Өргөмжит консулд мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд халдлагад өртсөн мэдээлэл байхгүй байна.

Холбоотой мэдээ

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль