Сонгогчдоос дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй

2021-06-07 Дэд онцлох 2

Бүрэн эрхт Монгол Улсын иргэд ээ, Эрхэм хүндэт сонгогчид оо,

Та бидний өмнө түүхэн сонголтын нэгэн үе ирээд байна. Монголчууд бид төрийн үйл хэрэгт оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгч, төрийн тэргүүнээ сонгох Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх цаг ирлээ. Сонгох, сонгогдох эрх бол хүний заяамал эрхүүдийн нэг билээ. Ард түмэн засгийн эрхээ барих, төлөөлөх байгууллагаар уламжлан эрхээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаас урган гардаг ойлголт нь сонгууль юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

2021 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2,167,942 сонгогч бүртгэгджээ.

Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгаа үед зохион байгуулж байгаагаараa онцлог болж байна. Иргэдийн тэгш оролцоог хангах, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх үүднээс сонгуулийн тухай шинэ хууль тогтоомжид хэд хэдэн онцлог зохицуулалт хийгдсэн.

Тухайлбал, гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд, коронавируст /КОВИД-19/ халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан, эмнэлэг болон ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй ажилтан, албан хаагчид санал өгөх, мөн сонгогч өөрөө хүсвэл санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгогчийн шилжилт хийлгэх хүсэлтээ гаргаснаар оршин суугаа хаягнаас өөр газарт санал өгөх боломж бүрдлээ.

Санал авах байрны орчны хүртээмжийг сайжруулах, бүх нийтийн тэгш оролцоог хангах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангахад онцгойлон анхаарч байна. Монгол Улсын иргэд сонгогчид бүх нийтээрээ, тэгш эрхтэйгээр ардчилсан сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх шатны сонгуулийн байгууллагууд хичээнгүйлэн ажиллаж байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бүхий л үйл ажиллагаа, ялангуяа сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагаанд ашигладаг сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагаагаа сонгуульд оролцогч талуудад, улс төрийн намуудад, хөндлөнгийн хараат бус ажиглагчдад, олон нийтэд нээлттэй танилцуулсаар ирлээ.

Сонгуулийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрийн мэдээллийг шалгахаас гадна оршин суугаа хаяг дээрх бусад сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломж бүрдсэн. бүх хэсгийн хороо, санал авах байруудад хяналтын камер суурилуулж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгт үлдээж баримтжуулах болно. Санал өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийнэ. Санал тоолох төхөөрөмжид тоологдсон бүх саналын хуудсыг дахин гараар тоолж, сонгуулийн 2087 хэсгийн хороод 100 хувь хяналтын тооллого хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль нь дэлхий нийтэд тархсан цар тахлын үед зохион байгуулагдаж байна. Иймд коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиулахад онцгойлон анхаарч, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2021 оны 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг батлан, орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сонгуульд оролцоно гэдэг нь хүн бүр өөрийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах чухал алхам юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах”-ыг хориглосон байдаг. Сонгуульд оролцож, саналаа өгөхгүй бол таны хүсэл зориг төрийн бодлого, шийдвэрт тусгалаа олж чадахгүйд хүрнэ. Тиймээс сонгуулийн насанд хүрсэн иргэн бүрийн оролцоо хамгаас чухал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 2021 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2,167,942 сонгогч бүртгэгджээ. Та тэдний нэг тул сонгуульд саналаа өгч төрийн эрх барих эрхээ эдлээрэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 09-ний лхагва гарагт Улаанбаатар хотын цагаар өглөөний 07:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлж, 22:00 цагт дуусна. Санал авах байрандаа Та бүхэн амны хаалтаа зүүж, иргэний баримт бичгээ авч очиход дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй тул сонгуулийн эрх бүхий иргэн Таныг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, бусдын нөлөөнд автахгүйгээр язгуур эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

  • Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг DOCTOR GEORGE гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг.

    Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг
    Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг хүсч байвал имэйлээр бидэнтэй холбоо бариарай.

    Имэйл: cityhospital7557@gmail.com

    ШИЛДЭГ ХҮН
    ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
    DR GEORGE.

  • Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг DOCTOR GEORGE гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг.

    Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг
    Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг хүсч байвал имэйлээр бидэнтэй холбоо бариарай.

    Имэйл: cityhospital7557@gmail.com

    ШИЛДЭГ ХҮН
    ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
    DR GEORGE

Холбоотой мэдээ

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль