Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мэтгэлцэхгүй

2021-06-07 Дэд онцлох 1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах тухай асуудлаар МҮОНРТ-ээс мэдээлэл хийлээ.

Тус телевизийн захирал Б.Бүрэнбаатар “МҮОНРТ үндсэн чиг үүргийнхээ дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг шууд дамжуулсаар ирсэн.

Бид энэ удаагийн мэтгэлцээнийг шууд дамжуулах бэлтгэл хангаад байсан. Мэтгэлцээн явуулах тайзны тухайд гурван нэр дэвшигчийг илэрхийлэх өнгөнөөс татгалзаж дундын өнгийг сонгож, МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар болон mnbworld сувгаар англи орчуулгатайгаар шууд дамжуулаар бэлтгээд байсан юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, Монгол Улсын гадаад бодлого, Шүүх засаглал болон хүний эрх, Монголын эдийн засаг, нийгмийн асуудал гэдэг сэдвийн хүрээнд мэтгэлцээнийг явуулахаар төлөвлөөд байв.

Мөн мэтгэлцээнийг өнөөдрийн 17:30 цагт эхлүүлж, өмнөтгөл нь 20 минутын хугацаатай байхаар, 17:50-19:50 буюу хоёр цагийн хугацаанд мэтгэлцүүлэхээр бэлтгэл хангаж байлаа.

“Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй нам, эвслүүд мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар удаа дараа санал солилцсон. “Зөв ХҮН электорат” эвслийн зүгээс нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэм сайтар сахиулж студид авчирч, мэтгэлцээнд оролцуулах санал гаргасан.

Мөн нөгөө хоёр нэр дэвшигчийг эмнэлэгт аваачин, мэтгэлцээн явуулж болох уу гэдэг гарц гаргалгааг бид хайсан. Эсвэл явуулын станц аваачин Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс, нөгөө хоёрыг нь студид авчран мэтгэлцүүлэх гурван хувилбар яригдсан. Ингээд Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү мэтгэлцээнийг тус эмнэлгээс шууд дамжуулах боломж байгаа эсэхээр албан бичиг явуулсан.

Гэтэл тус эмнэлгээс КОВИД 19-ийн үед улаан бүс рүү гадны хүн нэвтрүүлэх боломжгүй, халдвартай иргэнийг гаргахгүй гэдэг хариу ирсэн.

Ингээд шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна” гэв.

Ийнхүү өнөөдөр буюу зургаадугаар сарын 7-ны 17:30 цагт товлогдоод байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн цуцлагджээ.

“Мэтгэлцээнийг цахимаар явуулах боломж байхгүй юу” гэдэг сэтгүүлчийн асуултад МҮОНРТ-ийн захирал Б.Бүрэнбаатар “Цахим гэдэг бол телевизийн шийдэл биш. Телевизээр явуулж байгаагийн утга учир нь студид ирж, нүүр нүүрээ харж халз мэтгэлцэхэд оршдог. Улс төрийн тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн цахимаар болж байгаа түүх байхгүй юм байна. Онлайнаар мэтгэлцэх нь намуудын хоорондын асуудал байх.

Мэтгэлцээнээр хэн нь ямар асуултад яаж хариулж байна, хоолойны өнгө нь хэрхэн өөрчлөгдөж байна, ямар үйлдэл үзүүлж байна зэрэг нь ил харагдаж байдаг. Гэтэл гурван нэр дэвшигчийн нэгийг нь эмнэлгээс нөгөө хоёрыг нь тайзан дээрээс мэтгэлцээнд оролцуулбал тэгш байдал алдагдана. Тиймээс уг шийдвэрийг гаргасан” гэдэг хариулт өглөө.

  • Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг DOCTOR GEORGE гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг.

    Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг
    Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг хүсч байвал имэйлээр бидэнтэй холбоо бариарай.

    Имэйл: cityhospital7557@gmail.com

    ШИЛДЭГ ХҮН
    ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
    DR GEORGE.

Холбоотой мэдээ

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль