Мексикийн түүхэн дэхь хамгийн их “цус урсгасан” сонгуулиудын нэг болж өнгөрлөө

2021-06-07 Дэлхийд 0

Ням гарагт Мексик улсад парламентын болон орон нутгийн сонгуулиудын санал хураалт болж өнгөрлөө.

Урьдчилсан дүнгээр ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадорын эрх баригч Морена нам конгресст зарим суудлаа алдаж, үнэмлэхүй олонхоос энгийн олонх болох нь тодорхой болжээ.

Энэ удаагийн сонгуулиар намууд парламентын доод танхимын 500 суудал, 31 мужийн 15-ынх нь захирагч, олон мянган хотын захирагчийн албан тушаалд өрсөлдсөн юм.

Харамсалтай нь энэ жилийн сонгууль 2000 оноос хойш болсон улс төрийн сонгуулиудаас хамгийн их аллага гарснаараа хоёрдугаарт бичигдэж байна.

Сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн 2020 оны есдүгээр сараас хойш нийт 91 улс төрч зэвсэгт этгээдүүдийн гарт алагджээ. Тэдгээрийн 36 нь сонгуульд нэр дэвшигч байсан юм.

Алагдсан 91 улс төрчийн 14 нь эмэгтэй байжээ.

Хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүд хүчтэй нөлөөтэй Колима, Гуэрреро, Веракруз, Чиапас мужуудад хамгийн их аллага гарсан байна. Эдгээр мужуудийн сонгуулийн үр дүнд гэмт хэрэгтнүүд нөлөөлсөн нь тодорхой гэж ажиглагчид дүгнэжээ.

Сонгуулийн санал хураалт эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу Баасан гарагт Веракруз мужийн Казонес де Эррера хотын даргын сонгуульд нэр дэвшсэн Рене Товар Товар алагдсан байна.

Санал хураалтын өдөр ч тайван байсангүй. Мексикийн хойд хилийн Тихуана хотын санал хураалтын байрны үүдэнд нэг эрэгтэй хүний тасдсан толгойнууд орхиод явжээ. Ойролцоо газраас мөчилсөн цогцостой уут олдсон байна.

Ням гарагийн өглөө Чиапас мужийн санал хураалтын байранд зэвсэгт халдлага гарч, сонгуулийн хорооны таван ажилтан буудуулж алагджээ. Мөн санал авах байранд хэн нэгэн идэвхжүүлээгүй гар бөмбөг орхисон байна.

Энэ удаагийн сонгуулийн үр дүн 2018 онд сонгогдсон 67 настай ерөнхийлөгч Лопез Обрадорын бүрэн эрхийн хугацааны эхний хагасын ажилд тавьсан үнэлгээ болж байгаа.

Коронавирусийн цар тахлыг хязгаарлах хангалттай арга хэмжээ авч чадаагүй, хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдтэй сул тэмцсэн зэрэг нь түүний рэйтингийг унахад голлон нөлөөлсөн юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

Халимны аманд ороод гарсан загасчны түүх

АНУ-ын иргэн, хавчны анчин 56 настай Майкл Пакард өнгөрсөн Баасан гарагийн өглөө Кэйп Кодын эргийн о

2021-06-14

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун жин хасжээ

Умард Солонгосын сэдэвтэй мэдээг англи хэлээр нийтэлдэг NK News сайтад саяхан тус улсын удирдагч

2021-06-11

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль