“Саналаа өгсөн сонгогчдын хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийнэ”

2021-06-09 Нийгэм 0

Сонгуулийн ерөнхий хорооноос зөөврийн хайрцгаар санал авч эхэлсэн талаар мэдээлэл хийж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Өнөөдөр урьдчилсан байдлаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажил эхлээд явж байна. Сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахад СЕХ 22 удаа хуралдаж, 30 журмыг шинэчлэн найруулж өөрчиллөө.

Энэ удаагийн сонгуулийн онцлог их байна. Энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна бэхэн тэмдэглэгээг хийж, гараар 100 хувь тоолно. Халдвар дотоодод дэгдсэн үед сонгууль зохион байгуулж байгаа нь энэ удаагийн нэгэн онцлог болж байна.

Цар тахлын үед халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авахад онцгойлон анхаарч байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх Засгийн газрын 152 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос заавар өгч ажилласан.

Одоогийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар улсын хэмжээнд 25,619 хүнээс санал авна. Уг хайрцгаар саналаа өгөх иргэд 18,000 орчим иргэн бий. Цар тахалтай холбоотой 7,051 хүнээс зөөврийн хайрцгаар санал авах юм. Саналаа өгөх хүсэлт гаргах бүх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Өдөрт дунджаар 7,000 гаруй хүмүүс тусгаарлах болон эмчлэх байранд байгаа. Улаанбаатарт нийт 457 хэсгийн хороо ажиллаж байна. 1,600 орчим тээврийн хэрэгсэл, 3,200 орчим сонгуулийн байгууллагын ажилтан ажиллана.

Дараагийн сонгуулиас өмнө сонгогчдод цахимаар санал өгөх боломжийг олгох ёстой гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Нийт 2,087 хэсгийн хороо байгуулагдсан. Уг хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагчид ажиллаж байна. 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хороодтой нийлээд 20 мянга гаруй албан хаагчид ажиллаж байгаа юм.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч буй энэ үед 60 эмнэлгийн тусламжийн баг ажиллаж байгааг хэлье. Энэ бүрэлдэхүүнээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Маргааш буюу зургаадугаар сарын 9-нд санал авах ажиллагааг зохион байгуулахад бэлэн болсныг дуулгая. Улсын хэмжээнд нийт 2,641 даамал дүн дамжуулах ажлыг хариуцаж ажиллана” гэлээ.

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль