Өнгөрсөн хоногт 1312 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

2021-06-09 Дэд онцлох 0

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 1,312 хүнээс илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 68,287 болж байна.

Мөн хугацаанд 444 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 6 хүн уг өвчний улмаас эндлээ. Тодруулбал, 72, 73, 77, 89 настай эрэгтэй, 83, 67 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

1,312 тохиолдын 1,310 нь дотоодын халдвар бол хоёр нь зөөвөрлөгджээ.

970 нь Улаанбаатарт
340 орон нутагт бүртгэгдсэн.

Нэмж мэдээлэхэд орон нутагт халдварын тохиолдол их байгаа тул, иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахина уу” гэв.

Коронавирусийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн мэдээлэл: /2021.06.08 23:59 цагийн байдлаар/

Хөнгөн 4,235
Хүндэвтэр 1,911
Хүнд 532
Маш хүнд 140 хүн байна.

Холбоотой мэдээ

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль