С.Эрдэнэ: Мөнгө тараах асуудлыг хууль хяналтын байгууллагынхан хяналтдаа авч чадахгүй байна

2021-06-09 Улс төр 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ БГД-ийн 20 дугаар сургуулийн санал авах байранд саналаа өглөө.

Тэрбээр “Сонгуулийн ирц өндөр байна. Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг бий болгох, төрд хяналттай байх боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Миний хувьд дарангуйлалгүй Монгол гэсэн уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа.

Хувь хүний эрх, эрх чөлөө, Ардчилсан Монгол гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлэн сонгуульд оролцож байна. Ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө амлаагүй. Өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль болох магадлал өндөр байна. Ялангуяа асар их хэмжээний мөнгө тарааж байна.

Мөнгө тараах асуудлыг хууль хяналтын байгууллагынхан хараа хяналтдаа авч чадахгүй байна. 100-400 мянган төгрөг тараах асуудал жирийн үзэгдэл боллоо. Өнөө өглөө гэхэд манай гэр бүлийн хүний эгч нь 100 мянган төгрөг аваад санал өгсөн байна. Ийм увайгүй, татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгчдийг худалдаж авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.

Хууль хяналтын болон холбогдох эрх бүхий байгууллагууд хууль бус явдалд хяналт тавьж, таслан зогсоогооч. Нэгэнт мөнгө тарааж байгаа бол та тэр мөнгийг нь авчих.

Үр хүүхэд, хойч ирээдүйнхээ төлөө мэргэн, хариуцлагатай сонголт хийгээрэй. Залуучуудын хувь заяа та бүхний өөрсдийн чинь гарт байгаа. Ганц өглөө эрт босоод саналаа өгч яагаад болохгүй гэж.

Мэтгэлцээний хувьд өөрийн үзэл бодлыг илэрхийлж, оролцъё гэсэн бодолтой байсан. Урьд шөнө гэртээ орж байсан манай санхүүгийн албаны нягтлан эмэгтэйг Эрүүгийн цагдаагийн албанаас үл мэдэх шалтгаанаар саатуулсан. Би тухайн газарт нь очиход саатуулах ямар ч үндэслэл шалтгаан байгаагүй.

Орон нутгийн телевизүүдийн төлбөрийг шилжүүлж, 23 сая төгрөг авч явсан юм билээ. Намын дансыг цагдаагийн байгууллагаас ямар нэгэн шалтгаангүйгээр хаасан. Төрийн эрх мэдлийг ашиглаж, гүтгэлгийг шинжтэй улс төр хийж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдорж: АН-ын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна

Ардчилсан намын гишүүд намынхаа дотоод асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүр

2021-06-14

Нийслэлд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200,000 хүн, 43.5 мянган барилга байгууламж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрү

2021-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч В

2021-06-11

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль