“Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд саналаа өглөө”

2021-06-09 Улс төр 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Хуулийн дагуу өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг орон даяар 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт саналаа өгчээ.

Энэ тухай түүний эхнэр Д.Оюунцэцэг өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдээлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дараах иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх эрхтэй.

Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;
Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч хамаарна.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдорж: АН-ын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна

Ардчилсан намын гишүүд намынхаа дотоод асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүр

2021-06-14

Нийслэлд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200,000 хүн, 43.5 мянган барилга байгууламж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрү

2021-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч В

2021-06-11

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль