“Саналын хуудас дээр харандаагаар дугаарлалт хийсэн асуудал зөрчил мөн эсэхийг эрх бүхий байгууллага тогтооно”

2021-06-09 Улс төр 0

БЗД-ийн 25-26-1 дүгээр хэсэг дээр саналын хуудас дугаарласан гэх гомдол мэдээлэл гараад буй билээ.

Уг гомдол мэдээлэлтэй холбоотойгоор СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Саналын хуудас дээр ямар нэгэн дугаарлалт тавигдахгүй. Зөвхөн тухайн хэсгийн хорооны дугаар тавигдах ёстой. Гэтэл тухайн хэсгийн хорооны ажилтан тухайн хуудас дээр харандаагаар архивын нэгжлэг 1,2,3,4… гэх байдлаар дугаарлалт хийсэн байна лээ. Уг асуудал гарсан даруйд шалгуулаад, тэр үед нь бүх харандаагаар бичсэн тэмдэглэгээг нь арилгасан.

Саналын хуудас дээр тэмдэглэгээ хийлгэдэггүйн учир нь сонсгогчийн саналыг нууцаар харах эрхэд нь халдахгүй байх эрхтэй нь шууд холбоотой.

Ийм гомдол Баянзүрх дүүргийн сонгуулийн хэсэгт гарсан уг асуудлаар СЕХ-нд гомдол ирсэн.

Зөрчил мөн эсэхийг эрх бүхий байгууллага тогтооно.

Зөрчил гэж тогтоогдвол санал хураалтын дүн гарсны дараагаар нэр дэвшигчийн авсан саналын зөрүү нь энэ зөрчлөөс их эсвэл тэнцүү байх юм бол ноцтой зөрчил гэж тооцогддог.
Ноцтой зөрчил гэж тооцогдсон тохиолдолд тухайн саналын хайрцагт байгаа саналын хуудсыг нийтэд нь хүчингүйд тооцоод дахин санал авах ажиллагаа явагддаг.

“МӨНГӨ ТАРААСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГААД ҮЗЭХЭД ХУУРАМЧ ДУУДЛАГА БАЙНА ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ӨГСӨН”

Мөнгө тараахтай холбоотой асуудлын тухайд “Гомдол мэдээллийг эхний ээлжид нягталж шалгах шаардлагатай. Уг асуудлаар би Ардчилсан намын хуулийн багтай холбогдсон. Үүний дагуу гомдол мэдээллийг шалгаад үзэхэд хуурамч дуудлага байна гэх мэдээллийг өгсөн байсан. Дахин хэлэхэд хэсэг дээр ажиллаж байгаа ажиглагч нар намынхаа штаб руу эсвэл хуулийн байгууллагад гомдол гаргахдаа мэдээллээ нягтлах хэрэгтэй” гэв.

Мөн “Сонгогч саналаа тэмдэглэсэн эсхүл саналын хуудасныхаа зургийг бусдад харуулах болон зургийг нь авах, дүрс бичлэг хийхийг нь хуулиар хориглож байгаа. Хэрэв энэ зөрчил нь тогтоогдох юм бол 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хууль дээр бий. Энэ бол бусад торгуультай харьцуулбал өндөр хэмжээний торгууль тул иргэд сонгогчид анхааралтай хандаарай” гэлээ.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдорж: АН-ын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна

Ардчилсан намын гишүүд намынхаа дотоод асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүр

2021-06-14

Нийслэлд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200,000 хүн, 43.5 мянган барилга байгууламж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрү

2021-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч В

2021-06-11

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль