Тэд юу хэлэв: Шинэ Ерөнхийлөгч болон нэр дэвшигчдийн сонгуулийн дараах сэтгэгдэл

2021-06-10 Онцлох 0

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчдын тоо 2,041,985 байсан бол ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчдын тоо 1,210,624 болж нийт сонгогчдын 59,35 хувь сонгуульдаа идэвхитэй оролцжээ.

Гэвч энэ нь хамгийн цөөн тооны сонгогчид оролцсон сонгууль болон тэмдэглэгдэж байгаа юм. Анхны Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд монголчууд хамгийн идэвхтэй оролцсон бөгөөд нийт сонгогчдын 92,73 хувь нь оролцсон байдаг байна.

Тэгвэл өчигдөр монголчууд шинэ Ерөнхийлөгчийнхөө сонголтыг хийж, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэгвэл тэдний сонгуулийн үр дүнгийн дараах сэтгэгдлийг хүргэж байна.

У.Хүрэлсүх: Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно

“Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр өндөрлөж байна. Миний бие 65 орчим хувйн саналаар ялалт байгуулж байна.

Монголынхоо нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Үүнийг би асар их хариуцлага гэж хүлээн авч байгаа. Монголын ард түмэн төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо их зүйл хийж бүтээгээсэй, эхлүүлсэн ажлуудаа дуусгаасай гэсэн том итгэл найдварыг хүлээлгэж саналаа өглөө гэж ойлгож байгаа.

Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө, үр хүүхэд, залуу хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал зүтгэх болно.

Хамт нэр дэвшиж өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.

Д.Энхбат: Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн гарч урьдчилсан байдлаар МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх 65 хувийн саналаар ялалт байгуулаад байна. Энэ удаагийн сонгуульд “Зөв хүн -Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн үр дүнгийн талаарх сэтгэгдлээ цахим хуудсаараа хуваалцжээ. Тэрээр “Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай бна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай!

Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт!” хэмээжээ.

Харин Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Эрдэнэ одоогоор сэтгэгдлээ илэрхийлээгүй байгаа бөгөөд хэвлэлийн хурлаа ч цуцалсан юм.

Холбоотой мэдээ

Монгол Улс нэг сая хүнд ногдох коронавирусийн халдварын тоогоор Энэтхэгийн өмнө гишгэж байна

Монгол Улс нэг сая хүнд ногдох коронавирусийн халдварын тоогоор 1.3 тэрбум хүн амтай Энэтхэгийн өмнө

2021-06-14

Халдварын тохиолдол 2000 давлаа…

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн ши

2021-06-13

Тэд юу хэлэв: Шинэ Ерөнхийлөгч болон нэр дэвшигчдийн сонгуулийн дараах сэтгэгдэл

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Со

2021-06-10

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль