Т.Доржханд: Монгол Улс 1990 оны өмнөх үе рүүгээ ухарлаа

2021-06-10 Дэд онцлох 1

ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өчигдөр болж, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.1 хувийн санал авлаа. Харин түүний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт сонгогчдын 68 хувь, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгогчдын 6 хувийн санал авлаа. Д.Энхбат нэр дэвшигчид Хан-Уул дүүргийн нийт сонгогчдын 38 хувь, гадаадад байгаа иргэд иргэдийн 76 хувь нь саналаа өглөө.

ХҮН-ын дарга Т.Доржханд, ХҮН-ын дарга Т.Доржханд, Монголчууд бид шинэ Үндсэн хуулийн хүрээнд зургаан жил сонгогдох Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Өмнөх 30 жилээс маш их ялгаатай сонгууль боллоо. Бие биеэ харлуулж гүтгэсэн зүйл болоогүй. Хамгийн бага зардалтай сонгууль боллоо.

Бид сонгуулийнхаа нээлтэн дээр эдийн засгийн хүндрэлтэй ковидын энэ үед ХҮН-аас зар сурталчилгааны самбар тавих, сайн дурын ухуулагчдыг ажиллуулах зэргээр өндөр зардал гаргахгүй байхыг МАН, АН-д уриалсан. Тэр уриалгыг өрсөлдсөн намууд хүлээн авч, Төрийн тэргүүнээ амжилттай сонголоо гэж үзэж байна.

skip-share
Монголчууд бид шинэ Үндсэн хуулийн хүрээнд зургаан жил сонгогдох Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгууллаа.

Нийгмийн хүлээлтийг хүлээн авч хамгийн их санал авсан, МАН-ын дарга У.Хүрэлсүх Танд баяр хүргэе. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ Танд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь сайн сайхныг хүсье.

Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад 246.955 сонгогч саналаа өгсөнд дэвшигчдийнхээ өмнөөс болон ХҮН-ынхаа хамт олны өмнөөс талархлаа илэрхийлж байгааг хүлээн авна уу. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Зөв хүн электорат эвслийг 209 мянган иргэн дэмжиж саналаа өгсөн бол Ерөнхийлөгчийн сонгуулиар 250 мянган иргэн саналаа өгчээ. Биднийг дэмжигчдийн тоо өссөн хэвээрээ байгаа нь дараалсан хоёр удаагийн сонгуулийн үр дүн харууллаа. Санал өгсөн иргэдийн 20 хувь нь ХҮН-д саналаа өгсөн.

Гадаадад байга иргэд маань энэ удаагийн сонгуульд маш идэвхтэй оролцлоо. Гадаадад байгаа иргэдийн 75.4 хувь нь манай нэр дэвшигч Энхбатыг дэмжиж саналаа өгсөн байна. Манай эвслээс энэ сонгуульд нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ бүх санхүүжилт хандиваар боссон. Мөнгөгүйгээр сонгууль хийж болдгийг бид харууллаа. Энэ хандивын дийлэнхийг гадаадад байгаа монголчууд шилжүүлсэн. Та нартаа баярлалаа.

Дангаарсүрэнгийн Энхбат гэдэг хүн нэг сарын өмнө энэ сонгуульд орно гэдгээ мэдээгүй байсан. Шийдвэрээ гаргаснаас хойш Монгол Улсаа тойрон иргэдтэйгээ санал бодлоо солилцож, уулзалтуудыг амжилттай зохион байгуулсан. Монгол төрийн тэргүүнээр сонгогдсон У.Хүрэлсүх болон эрх баригч намын ачаа маш хүнд боллоо. ХҮН эрх баригчдын зөв зүйлд нь дэмжээд явна. Буруу зүйлд нь сөрөг хүчний байр сууриа илэрхийлж ажиллах болно.

Холбоотой мэдээ

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль