ГЭРИЙН ДААЛГАВАР ШАЛГАДАГ АППЛИКЕЙШН ГАРЧЭЭ

2017-09-26 Нийгэм 0

Хятадын Жөцян мужийн технологийн нэгэн компани математикийн гэрийн даалгавар шалгадаг аппликейшн зохион бүтээсэн нь эцэг эхчүүдийг хүүхдийн гэрийн даалгавар шалгадаг ажлаас чөлөөлж байгаа гэнэ. ‘Дуртай гэрийн даалгавар’ хэмээх нэртэй энэ аппликейшн нэг товчлуураар зураг дарж, арифметикийн бодлогын хариуг нэг секундын хугацаанд 95 хувийн нарийвчлалтай бодож гаргадаг юм байна.

Эцэг эхчүүд төдийгүй багш нараас өндөр үнэлгээ авсан ачтай аппликейшнийг энэ есдүгээр сарын эхээр онлайнаар худалдаалж эхэлснээс хойш гурван долоо хоногийн дотор 400,000 хүн татаж авчээ.

Аппликейшнийг хамтран гаргасан Дана компанийн программист Луо Хуан ‘Би 20 жил энэ салбарт ажиллахад өөр ямар ч программ ийм их урам, сайшаал магтаал авчирч байсангүй” гэжээ.

Аппликейшны санааг тус компанид ажилладаг Моа нэртэй ажилтан бодож олжээ. Мань эр дунд сургуулийн сурагч хүүхдийнхээ математикийн гэрийн даалгаврыг шалгахад хамаг цагаа бардаг байснаас энэ санааг гаргасан байна.

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...