Майкрософтийн гүйцэтгэх захирлын зөвлөгөө

2017-09-26 Нийгэм 0

Майкрософтийн гүйцэтгэх захирлын өгөх үнэлж баршгүй нэгэн зөвлөгөө

Сатяа Наделла нь ‘Майкрософт’ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаад гурван жил болж байна. Энэ хугацаанд удирдах ур чадвараа бизнесийн зөв алхмуудтай хослуулсны дунд технологийн салбарт суларсан байр сууриа эргүүлээд байгаа билээ.

Business Insider- т өгсөн саяхны ярилцлагадаа Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаач Карол Двекийн шилдэг борлуулалттай ном болох Майндсет (Mindset)-ийг сайшааж, байгууллагын соёлдоо сурсан зүйлээсээ хэрэгжүүлдэг гэжээ.

Энэ номын контекст нь бизнесийн эсвэл ажлын соёлын хүрээнд байсангүй. Харин хүүхдүүдийн боловсролын хүрээнд бичсэн ном. Номын зохиолч сургуулийн энгийн нэгэн хүүхдүүдийг харьцуулан бичсэн. Нэг хэсэг нь бүгдийг мэдэгч харин нөгөө хэсэг нь бүгдийг сурагч. Бүгдийг мэдэгч нь өндөр чадамжтайгаар гараанаас гардаг ч явцдаа бүгдийг сурагчийн ард ордог.

Бизнесийн яриандаа эргэж орвол: хэрэв энэ дүрэм сургуулийн хүүхдүүдэд үйлчилж байвал над шиг гүйцэтгэх захирал, Майкрософт шиг байгууллагад ялгаагүй үйлчилж таарна.

Тэгэхээр үнэлж баршгүй энэ стратегийг хураангуйлбал: Бүгдийг мэдэгч байхын оронд бүгдийг сурагч байя.

Яагаад энэ үнэлж баршгүй зөвлөгөө гэж хэлэв?

Өөрийгөө мэргэшсэн, туршлагатай, эксперт гэж өргөмжлөх хүн дэндүү олон. Гэхдээ хувь хүний энэ өргөмжлөл ямар ч хэрэгцээгүйгээс гадна аюултай.

Үүнийг гүйцэтгэх захирал Сатяа Наделлагийн их сургуулийн найз нь ийнхүү тайлбарлалаа:

Миний хувьд өөрийгөө аль нэг салбарын эксперт хэмээх нь таныг хамгийн дээд потенциалдаа хүрсэн мэт санагдуулдаг. Ингээд карьерын дээд хязгаарт хүрсэн бөгөөд тухайн сэдвийг талаарх мэдлэг, мэдээллийг эрж хайхаа больсон гэх санааг далдуур агуулна.

Өөрөөр хэлбэр эксперт нь өөрийгөө би бүхнийг мэдэгч гэж үздэг. Тэгэхээр та өөрийгөө эксперт биш харин суралцагч гэж үзвэл юу өөрчлөгдөх вэ?

Одоо бол таны анхаарал өөрчлөгдсөн. Өөрт хязгаар тогтоох эсвэл бусдад ямар харагдах бол гэж санаа зовохын оронд өсөн дэвжихэд анхаардаг болсон. Таны алдаа бүтэлгүйтэл биш харин боломж болно.

Энэ хандлага ажил ба хувийн амьдралд нөлөөлж эхэлнэ. Тухайлбал Наделла энэ сэтгэлгээг Майкрософтод суулгаж байгаа бөгөөд:

Зарим хүмүүс үүнийг түргэн туршилт гэдэг бол бид үүнийг таамаглалаа шалгаж үзэх гэдэг. Надад санаа байна гэхийн оронд надад нэг таамаглал байна, үүнийг шалгаж үзье гэвэл ямар санагдаж байна? Хэрэв боломжийн байвал хэрэгжүүлэх ажилдаа түргэн орно. Хэрэв боломжийн бус байвал дараагийн ажилдаа ордог.

Амжилтад хүрээгүй таамаглалыг бүтэлгүйтэл гэж нэрлэсэн ч болно. Миний хувьд ажлыг өөр аргаар хийж бас алдаа ба амжилтаа өөрөөр тодорхойлж сурсны дараа л амжилт гаргах учраа олдог хэмээн үздэг.

Тиймд гүйцэтгэх захирал, ажилтан, эцэг эх, хүүхэд та ганц зүйлийг өнөөдөр хэрэгжүүлж үзээрэй: Таамаглалаа турш. Хэрэв боломжийн байвал сайжруулах арга ол. Харин боломжийн бус байвал дараагийн санаандаа ор.

Юу ч болсон нэг л зүйлийг сана: Бүхнийг мэдэгч байх хэрэггүй. Гагцхүү бүхнийг сурагч байя.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...