Хятадын засгийн газар WhatsApp мессэнжэрийг хориглолоо

2017-09-26 Нийгэм 0

Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг мессэнжэрүүдийн нэг WhatsApp Хятадын интернэт орчинд хаагдсан болохыг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд саяхан баталсан байна.

Сүүлийн хэдэн сарын турш WhatsApp-ийг Хятадад хэрэглэхэд видео, фото мэдээллүүдийн дамжуулалт нь доголддог болоод байсан юм. Харин одоо энгийн текст ч дамжихгүй болж, бүрэн хаагджээ.

Хятадын интернэтийн хана хэрэм гэгддэг шүүлтүүрийн системд NoiseSocket протоколыг зөвшөөрөхөө больсноос үүдэлтэй WhatsApp хаагдсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Уг мэдээлэл дамжуулах арга нь WhatsApp-д ашиглагддаг юм.

Ингэснээр 2009 онд Хятадын зах зээлд сошиал сүлжээгээ хаалгасан Фэйсбүүк компанийн сүүлчийн үйлчилгээ мөн хаагдаж байна. Тэдний хувьд Хятадад үлдээд байсан цорын ганц үйлчилгээ нь WhatsApp байсан юм. Энэ үйлчилгээг гурван жилийн өмнө Фэйсбүүк $19 тэрбумаар худалдан авч байлаа.

Ирэх сард Хятадын Коммунист Намын 19 дүгээр бүгд хурал болох гэж байгаатай холбоотой мэдээллийн аюулгүй байдлаа Бээжин чангатгаж байгаа. Уг хурлаар Ши Жиньпин бүрэн эрхийн хугацаагаа дахин 5 жилээр сунгахаар бэлдэж байгаа юм.

WhatsApp мессэнжэрийн хувьд хүнээс хүнд хүртлээ бүх мессэж нь кодлогддог тул нууцлал сайтай гэгддэг ажээ.

Эх сурвалж: The Verge

Холбоотой мэдээ

УОК: Хатуу хөл хорихгүйгээр авах арга хэмжээг чангатгана

Ковид-19 цар тахлын халдварын тоо өдөрт 2000 давж, үүнийг дагаад нас баралт нэмэгдээд буй. Энэ үед ц

2021-06-14

Гуравхан настай тархины саажилттайгаа тэмцэгч Батбилэг хүүд тусалцгаая

Билли буюу (Батбилэг) одоо 3 настай. Тэр хамгийн гайхалтай, найзархаг найрсаг, хөгжилтэй, хайраар дү

2021-06-14

Монгол Улс нэг сая хүнд ногдох коронавирусийн халдварын тоогоор Энэтхэгийн өмнө гишгэж байна

Монгол Улс нэг сая хүнд ногдох коронавирусийн халдварын тоогоор 1.3 тэрбум хүн амтай Энэтхэгийн өмнө

2021-06-14

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль