“IPDCtalks” чуулган Монголд анх удаа

2017-09-27 Нийгэм 0

“Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Глоб Интернэшнл төвтэй хамтран энэ сарын 28-ны өдөр “IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа эх орондоо зохион байгуулж байна.
ЮНЕСКО 2016 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд энэ жил дэлхий нийтээрээ хоёр дахь удаагаа тэмдэглэж байна. Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр нь 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах, хүний суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай. Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээлэл хайх, мэдээлэл хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой юм.

“IPDCtalks: Mongolia” чуулганаар сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдэх 30 эрхэм “Тогтвортой хөгжлийн зорилт” тус бүрийн биелэлтэд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор даван туулахад шаардлагатай шийдлүүдийн талаар илтгэл тавина.

ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрөөс санаачилсан “IPDCtalks” чуулганыг анх 2016 онд Парис хотод зохион байгуулжээ. Тус чуулган нь чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гол зорилготой. Олон улсад аль хэдийнэ танигдсан “TED-X” уулзалтын загвараар зохион байгуулагддаг энэ чуулган нь мэдээлэл олж авах түгээмэл эрхийг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоо түүний ач холбогдлыг ойлгуулах бөгөөд энэ нь эргээд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын биелэлтэд шууд нөлөөлөх шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх чухал ач холбогдолтой юм.
Эргэн сануулахад, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы салбар хуралдаанаар “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг баталсан юм. Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох 17 үндсэн зорилго, 169 зорилтууд бүхий түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг билээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу:
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтэн М.Халиун, m.khaliun@unesco.mn ,
Глоб Интернэшнл төвийн Мэдээлэл, харилцаа холбооны ажилтан Ц.Мөнхжин, munkhjin@globeinter.org.mn

Холбоотой мэдээ

ОХУ-д бүтээсэн Спутник-V вакциныг авчрах хугацаа маргааш болжээ

ОХУ-ын Спутник-V вакцин маргааш ирэхээр болсон байна. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг

2021-02-26

“Цаашид харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх зохицуулалт үргэлжилнэ”

Монголбанкнаас сар тутмын ээлжит мэдээллээ танилцуулсны дараа Монголбанкны удирдлагууд сэтгүүлчдийн

2021-02-26

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд коронавирусын 30 шинэ тохиолдол гарч, хавьтлын хүрээ тэлж байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-02-26

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...