Амьдралын сонголтын талаарх онч үгс

2017-09-27 Нийгэм 0

Энэ амьдрал хязгааргүй олон сонголтоос бүрдсэн. Өдөр юу идэх вэ гэх мэтээр ихэнх шийдвэр жижиг бөгөөд үзүүлэх нөлөө нь хөнгөн юм. Харин том шийдвэрүүд таны амьдралыг өөрчлөх бядтай тул гаргахад хүнд шийдвэрийн тоонд ордог.

Хэрэв та урдаа буй сонголтуудтай эр зориг, итгэлтэйгээр тулж чадвал өөрийн хүсч буй замаар алхаж, олон боломжийг олж чадна. Буруу шийдвэр гаргахаас хулчийж байснаас өөрийн сонголтыг хүч оруулж, хамгийн сайнаараа хөдлөж чадвал амьдрахыг хүсдэг амьдралаа төвөггүй өөрийн болгоно.

Таны төд удалгүй хийх том шийдвэрийг урамшуулах үүднээс 13 гайхалтай эшлэлийг бэлтгэлээ:

Заримдаа хамгийн жижиг шийдвэр амьдралыг үүрд өөрчлөх нь бий – Кери Руссел

Бид бол амьдралын бүтээлч хүч. Тохиол гэхээс илүү өөрийн шийдвэрээр юмсыг болгоомжтойгоор хийж сурвал тэдгээр зорилгоо биелүүлж чадна – Стефен Ковэе

Шинэ, яг таг мөн үүрэг хүлээсэн шийдвэр гаргах мөчөөс л таны амьдрал өөрчлөгдөнө – Тони Роббинс

Амьдрал танд буман шийдвэр толилуулна. Маш олон удаа нүүрний өмнө үзэгдэх тэр шийдвэрүүд үнэнхүү хүнд байна. Гэхдээ та заавалчгүй шийдвэрээ гаргах ёстой. – Бриттани Мюрфи

Сонголт бол хувь тавилангийн гогцоо. – Эдвин Маркхам

Гагцхүү бид л үйлдсэн сонголтынхоо өмнө бүрэн хариуцлага хүлээх учиртай. Бүхэл амьдралынхаа туршид үйлдэл, үг, бодлынхоо үр дагаврыг хариуцах учиртай. – Элизабет Кублер-Росс

Мөнх бус амьдралд нэгэн үзэсгэлэнтэй зүйл бий. Энэ нь бидний шийдвэрийг илүү утга төгс болгодог. – Брэндон Боед

Заримдаа хашааны аль талыг давах гэж байгаа нь чухал биш. Давах гэж байгаа нь л хамгийн чухал байдаг. Шийдвэр гаргалгүйгээр ахиц гаргах боломжгүй. – Жим Рохн

Амьдрал бол сонголтын талаарх асуудал. Гаргасан сонголт бүр таныг бүрдүүлдэг. – Жон Максвел

Та ганцаар хэр олон шийдвэрийг хүчлэн гаргана тэр хэрээр өөрийн сонголт хийх эрх чөлөөг ухамсарлана. – Торнтон Вилдер

Амьдрал бол сонголт. Зарим үед харамсана, заримдаа бахархана. Зарим нь биднийг мөнхөд ангуучилна. Гол санаа: бид бол сонголтын үр дүн. – Грахам Браун

Холбоотой мэдээ

Д.Дагвадорж циркийн амьтадыг буудан хөнөөсөн үү?

Цирк үзсэн хүүхдүүд заавал тойрдог байв. Учир юу гэвээс циркийн амьтад юу идэж байгааг, яаж амьдрах

2021-10-24

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...