Маргааш төв талбай дээр Улсын III эмнэлгийн ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ нар үнэгүй үзлэг хийнэ

2017-09-28 Нийгэм 0

Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгээс дэлхийн зүрхний өдөрт зориулж Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТЫН 62%, ЗҮРХНИЙ ЦУСАН ХАНГАМЖ ХОМСТОХ ӨВЧНИЙ 49%-ИЙГ ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ ҮҮСГЭДЭГ

Улсын III эмнэлгийн зүрхний тасгийн эмч Д.Нарантуяа “Монголын төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байдаг. Дэлхий дээр зүрх судасны өвчнөөр жилд 17.5 сая хүн нас бардаг гэх судалгаа бий.

Өндөр хөгжилтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хамгийн хүртээмжтэйд тооцогддог АНУ-д 40 секунд тутамд нэг хүн тархины цус харвалт болж, дөрвөн минут тутамд нэг хүн нас барж байна.

Харин 42 секунд тутамд нэг хүн зүрхний шигдээс болж, нэг минут тутамд зүрхний өвчнөөр нас барж байна. 2030 он гэхэд энэ тоо 23 сая болж өснө гэсэн тооцоот байдаг.

Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины цус харвалтын 62%, зүрхний цусан хангамж хомстох өвчний 49%-ийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. Цагаасаа эрт, зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас онцолж байна.

Тиймээс Улсын III төв эмнэлэг, ХААН Банкны ХААН сантай хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ныг хэрэгжүүлж байна” гэлээ.

Маргааш буюу есдүгээр сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг байна.

Энэ өдрөөр Д.Сүхбаатарын талбай дээр Улсын III төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар ирж зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.
Өдөрлөгийг ЭМЯ, Улсын III төв эмнэлэг, ХААН сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжпэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран зохион байгууж байна.

Холбоотой мэдээ

Д.Дагвадорж циркийн амьтадыг буудан хөнөөсөн үү?

Цирк үзсэн хүүхдүүд заавал тойрдог байв. Учир юу гэвээс циркийн амьтад юу идэж байгааг, яаж амьдрах

2021-10-24

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...