Нацистуудын хайртай охин хэрэг дээрээ хэн гэгч байсан бэ?

2017-09-28 Нийгэм 0

Гимлерийн охин төдийгүй нацистуудын хайртай охин одоо хэрхэн аж төрж байгаа тухай мэдээллийг Snatchnews сайтад бичжээ. Өмнө нь чандлан нууцалж байсан Гимлерийн охины тухай 11 баримт тодорхой болсон байна. Нацистуудын хайртай охины тухай үнэнийг илчилсэн уг материалыг уншаад та лавтай гайхах болно.

Нацистуудын хайртай охин үнэндээ хэн гэгч байсан бэ? Түүнийг Гудрун Гимлер гэдэг бөгөөд СС-ийн рейхсфюрерын том охин, Гитлерийн хайртай охин байсан юм. Одоо амьд сэрүүн бөгөөд 88 настай тэр Мюнхенд аж төрдөг байна. Хөршүүд нь түүнтэй харьцдаггүй ажээ.

Гудрун Гуравдугаар рейхийн жинхэнэ гүнж, тэр үеийн Германы хамгийн алдартай охин байсан гэнэ.

Эцэг нь бяцхан охиндоо хувийн онгоц хөлсөлж, аавтайгаа ганц-хоёр цаг уулзахаар Мюнхенээс Берлинднисч очдог байж. Түүнчлэн аав нь түүнийг элдэв бэлэг сэлтээр дардаг байжээ.

Тэрээр өөрийн очиж үзсэн хорих газруудын тухай өөрийн өдрийн тэмдэглэлд:
Өнөөдөр бид Дахаугийн СС-ийн бөөнөөр хорих газарт очлоо. Бид лийрийн модод, хоригдлуудын зурсан зургуудыг үзлээ. Ёстой гоё байсан гэж бичиж байжээ. Нацистуудын хайртай охины сэтгэл сэрдхийлгэсэн тэмдэглэлийг сүүлдхэвлэсэн байна.

Германчууд дайнд ялагдаж Гимлер амиа хорлоход Гудрун шоронд хоригдож, чичрэг өвчинөөр өвчилж байжээ. 1946 онд түүнийг эхийнх нь хамт суллаж, тэд протестант шашны сүмд амьдрах болсон байна.

1947 онд их сургуульд орох гэсэн түүний хүсэлтийг хүлээн аваагүй ажээ. Гэвч дараа нь их сургуульд элссэн боловч тэтгэлэг өгдөггүй байсан байна.Учир нь Гимлерийн охиныг татвар төлөлөгчдийн мөнгөөр тэтгэх нь ёс бус хэмээн үзсэн байна.

Тэрээр их сургууль төгсөөд диплом авсаныхаа дараа ажилд орж чадаагүй ч овгоо солихыг хүсээгүй байна. Түүнийг түр ажилд ормогц л гарал үүслийг нь мэдмэгцээ хөөдөг байжээ.
Тэрээр өөрийн эцгээр маш их бахархаж, Тэр миний эцэ хэмээн байнга бахархалтай нь аргагүй хариулдаг байсан гэдэг.

1952 онд Гудрун өсвөр насныхны Викинг-Югенд байгууллагыг байгуулсан байна. Энэ нь Гитлерюгенд байгууллагатай маш адилхан байжээ. Түүний байгууллагын үйл ажиллагааг 1994 онд л хориглосон байна.

60-аад оны эхээр тэрээр шинэ нацист үзэлт зохиолч Вульф Бурвицтэй гэрлэж, овгоо сольжээ.

Энэ бүх жилүүдэд Гудрун Чимээгүй тусламж нэртэй буяны байгууллагад ажиллаж байсан байна.Энэ сан нь цэргийн олзлогдогсдод туслах мөнгө хуримтлуулж байсан аж. Нотлогдоогүй баримтаар тус байгууллага нь Гуравдугаар рейхийн зүтгэлтэн асан олон арван хүнийг Өмнөд Америк руу явуулж байсан гэдэг.

Холбоотой мэдээ

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд 4 сар үлдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудл

2021-03-07

Эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээтэй ерөнхий сайд маргааш уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэ

2021-03-07

Төрийн ордонд коронавирусын нэг тохиолдол батлагджээ

Төрийн ордонд коронавирусийн халдвар гарсан байна. Тодруулбал, ордонд ажилладаг нэг хүний PCR шинжил

2021-03-07

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...