БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, ААН, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

2017-09-28 Нийгэм 0

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд арга технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

Тодруулбал, шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон байгууллага” гэрчилгээ, байгаль орчинд сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн түүхий эд материал ашиглаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгох ба тэмдэг олгох шалгуур үзүүлэлтийг техникийн зөвлөл боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах аж.

Түүнээс гадна, гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, гадаад, дотоодод хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламж, авахад тусламж үзүүлэх, хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад давуу эрхтэйгээр оролцох юм байна. Мөн байгаль орчны олон улсын шагналд нэр дэвшүүлэх, олон улсын ижил төстэй дэвшилтэд технологи бүхий байгууллагатай хамтарч ажиллахад зуучлах, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн стандарт боловсруулах, олон улсын стандартыг үндэсний стандарт болгоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ хэмээн тус журамд тусгажээ.

Холбоотой мэдээ

Д.Дагвадорж циркийн амьтадыг буудан хөнөөсөн үү?

Цирк үзсэн хүүхдүүд заавал тойрдог байв. Учир юу гэвээс циркийн амьтад юу идэж байгааг, яаж амьдрах

2021-10-24

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...