Хойд Солонгосын эсрэг шийдвэртэй алхам хийхийн тулд Шинзо Абэ парламентаа тараалаа

2017-09-28 Нийгэм 0

Өнөөдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэ парламентийн доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах болсноо зарлалаа.

Тэр ээлжит бус сонгуулийг аравдугаар сарын 22-нд зохион байгуулах товыг зарласан байна. Албан ёсны сонгуулийн сурталчилгааг аравдугаар сарын 10-нд буюу харьцангуй шахуу хугацаанд эхлүүлэхээр болсон нь сөрөг хүчинд бэлдэх боломж өгөлгүйгээр доод танхимд суудлаа нэмэх гэсэн Абэгийн зорилготой холбоотой бололтой.

Одоогоор гол сөрөг хүчин болох Ардчилсан Нам дотроо үймээнтэй байгаа бол нөлөө бүхий улстөрч, Токио хотын дарга Юрико Койке шинэ нам байгуулж байгаагаа дөнгөж энэ долоо хоногт зарласан юм.

Гэвч Абэг шийдвэрээ зарлахаас хэдхэн цагийн өмнө Ардчилсан Намын лидер Сэйжи Маехара өөрийн намын удирдлагуудыг Койкегийн шинээр байгуулсан “Кибо но То” намтай эвсэж, Абэгийн эрх баригч хүчинтэй өрсөлдөхийг уриалжээ.

Шинзо Абэ парламентийг тараах болсон шалтгаанаа татварын орлогыг зарцуулах засгийн газрын шинэ төлөвлөгөө, Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд эрх мэдлээ бататгах гэж тайлбарласан юм.

Нэг үгээр хэлбэл Абэ шийдвэр гаргах эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд эрсдэлтэй алхам хийхээр шийдээд байна.

Японы парламентийн доод танхим нь 475 суудалтай, дээд танхимаасаа илүү эрх мэдэлтэй байдаг. Доод танхимын гаргасан шийдвэрийг дээд танхим нь унагавал доод танхим гуравны хоёрын саналаар буцаан сэргээх эрхтэй юм.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...