Хью Хефнэрийн хөрөнгийг хэн өвлөх вэ?

2017-09-29 Нийгэм 0

Playboy сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнэр өнгөрсөн Лхагва гарагт 91 насандаа өөд болсон билээ. Тэрээр хагас зууны хугацаанд багагүй мөнгө хуримтлуулж, бас алдсан гэгддэг.

Хефнэрийн нас барах үед хөрөнгө нь $50 сая орчим байсан гэж ихэнх хүмүүс тооцоолж байгаа ч Wealth-X судалгааны байгууллага нийт хөрөнгийг нь $110 сая орчим, үүнээс $45 сая нь бэлэн мөнгө болон бэлэн мөнгөнд хөрвөх боломжтой хөрөнгө гэж мэдээлжээ.

1970-аад оны үед буюу бизнесийн оргил үедээ Хефнэр $200 саяын хөрөнгөтэй байсан нь голдуу 1953 онд үүсгэсэн Playboy сэтгүүлийнх нь орлого байсан гэдэг.

Харин нас барах үедээ тэр Playboy брэндийн 35 хувийг эзэмшиж байсныг хэвлэлүүд мэдээлжээ. Хью Хефнэрийн үлдээсэн хөрөнгийг түүний хүүхдүүд, Өмнөд Каролинагийн кино урлагийн дээд сургууль, зарим буяны байгууллагууд хуваан өвлөнө гэж 2013 онд US Weekly сэтгүүлд мэдээлж байв.

Хефнэр дөрвөн хүүхэдтэй. Түүний охин Кристи Хефнэр 2009 он хүртэл 20 орчим жил Playboy Enterprises компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Харин 26 настай хүү Купер Хефнэр нь одоо Playboy сэтгүүлийн уран бүтээл эрхэлсэн дэд захирлаар ажилладаг юм.

Дээрх хоёр хүүхэд нь хөрөнгийн ихэнхийг өвлөх бололтой. Харин Хефнэртэй сүүлийн 5 жил амьдарч байгаа 31 настай эхнэр Кристал Хефнэрт нь юу ч оногдохгүй байхаар хатуу гэрлэлтийн гэрээг талийгаач байгуулсан гэж The Mirror сонин мэдээлжээ.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

Гавьяат тамирчин Б.Сэр-Од тав дахь олимпдоо оролцох эрхээ авчээ

Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоож, хөнг

2021-03-02

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...