АНУ-д олон жил гэрийн хорионд байсан охидын дотор Монгол хүүхэд байжээ /бичлэг/

2017-09-30 Нийгэм 0

АНУ-ын Индиана мужийн оршин суугч эмэгтэй гэртээ хоёр охиныг олон жил хорьж, нийгмээс тусгаарлаж байсныг илрүүлсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Мэри Хеллэр хэмээх энэ эмэгтэйг баривчлан шалгаж, шоронд хориод байгаа юм байна.

Анх өнгөрсөн нэгдүгээр сард цагдаа нар энэ талаар мэдээлэл авч хэргийг шалгаж эхэлжээ. Гэрт нь өсвөр насны хоёр охин байсны том нь Хятадаас, бага нь Монголоос ирсэн хүүхдүүд байсан гэнэ.

Одоо 19 ба 15 настай охидыг багад нь сургуулиас гарган гэртээ байлгаж, өөрөө дөрвөн аргын тоо, бичиг үсэг заах гэж оролдож байсан ч сүүлдээ больж, зөвхөн хорьж цагддаг болсон тухай охид мэдүүлсэн байна.

Мөн анх гэрт нь нэвтрэхэд охид маш их турж эцсэн, хоол тэжээлийн дутагдалд ороод байжээ. Одоо тэднийг Хүүхэд Хамгаалах Төвд байрлуулж, анхан шатны боловсрол олгож байгаа гэнэ.

Охид зөвхөн шуудан, хэвлэл авах гэж гэрээсээ гардаг байсан гэж мэдүүлжээ.

Анх тэднийг хоригдож байгааг илрүүлсэн эмэгтэй охидыг гэрийнх нь ойролцоох түргэн хоолны газарт оруулахад хэрхэн хоол захиалах, идэх аргаа мэдэхгүй байсан гэнэ. Нэг үгээр хэлбэл нийгэмд хэрхэн биеэ авч явах талаар ямар ч мэдлэггүй байжээ.

Хеллэр одоо Адамс дүүргийн шоронд хоригдож байгаа гэнэ.

Хэвлэлийнхэнд анх удаа ил болж байгаа энэхүү хэргийн талаар цаашид дэлгэрүүлж мэдээлнэ гэж орон нутгийн Wane TV суваг тайлбарлажээ.

 

 

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: 2024 он хүртэл Холливудын нэг кино хийе, Netflix дээр таваас доошгүй контент бүтээе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр соёлын салбарынхантай уулзаж, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх

2021-05-18

GS25 дэлгүүр Монголд албан ёсоор үйлчилгээгээ эхлүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ

Их хотын завгүй амьдрал, хурдтай хөгжилтэй зэрэгцэн цаг зав хэмнэсэн шуурхай үйлчилгээнүүд бидни

2021-05-18

Ням гаригт явагдах НӨАТ-ын сугалааны супер шагнал 30 сая төгрөг

НӨАТ-ын урамшууллын 2021 оны 5 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг тавдугаар сарын 23-ны

2021-05-18

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль