Х.Баттулга: ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй байна

2017-10-02 Нийгэм 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр “Энэ удаагийн намрын ээлжит чуулган урьд хожид байгаагүйгээр цал алдалгүй шийдвэрлэх ажил ихтэй байна. Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулах шаардлага үүсээд байна.

Хэдийгээр эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй байх таамаглал байгаа олон асуудлууд бидний өмнө тулгамдаж байна. ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үед нэмэртэй байх боловч үндэсний онцлогийг тусгаж чадаж байгаа юу гэдгийг анхаарах хэрэгтэй.

ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй байна. УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын эрх ашгийг тэргүүн хэмжээнд эрэмбэлээрэй гэж хэлэх гэсэн юм.

Ирэх оны төсвийг УИХ-ын намрын чуулганаар маш бодитой, ажил хэрэгчээр хэлэлцэж эдийн засагт эерэг дохио өгөхүйц алдагдалгүй, чамбай батлахыг цаг хугацаа биднээс шаардаж байна.

Улсын төсөв эдийн засагтаа эерэг дохио өгнө гэдэгт би төр хувийн сектороо дэмжих гэж ойлгож байгаа. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуульд орсон нааштай өөрчлөлтийг Засгийн газар, түүний харьяа байгууллагууд чанад мөрдөж ажиллавал дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг чамлахааргүй хэмжээнд дэмжинэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө тууштай ажиллана” гэв.

Холбоотой мэдээ

Ядууст бус баячуудад дэмжлэг болсон цахилгааны хөнгөлөлт

Цар тахлын үед бүх айл, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцаж б

2021-10-26

12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо шатрын сонирхогчдын ДАШТ боллоо. Тэмцээнд Монгол Улсаас т

2021-10-26

Хүүхдийн фондын мөнгийг албан ёсоор шилжүүлжээ

Сураг алдарсан хүүхдийн фондын мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан талаа

2021-10-26

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...