Атаа жөтөө хөгширөлтийн үндэс болдог

2017-10-02 Нийгэм 0

Биологийн жамаар хүн хөгширдөг ч цагаас эрт хөгшрөх нь зарим хүчин зүйлээс шалтгаалдаг гэнэ.
Эртний оточ, эмч нар бөөрийг бүх дотор эрхтний язгуур, амьдралын эх гэж үздэг байна. Бөөр муудсанаар биед үүссэн хортой илүүдлийг бүрэн зайлуулах боломж алдагддаг. Энэ нь цусан хангамж алдагдах, биеийн ерөнхий эсэргүүцэл дороитох, бусад эрхтнүүд өвчлөх, өнгө жавхаагаа алдах шалтгаан болдог байна. Иймд бөөрөө эрүүл байлгахын тулд дороосоо даарахаас сэргийлэх, хоол ундаа зөв сонгож, тохируулан хэрэглэх нь хамгийн чухал.
Мөн буруу хооллолт, хортой зуршил, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг нь эрт хөгшрөх үндсэн шалтгааны нэг болно. Амьдрал эмх цэгцтэй, тодорхой зорилготой, эрч хүчтэй, зөв хэмнэлтэй байвал хүний хөгшрөх процесс саарна. Боловсролоо дээшлүүл, ихийг унш, таньж мэдэхийг оролд. Боловсрол, мэдлэг их байх тусам, хүний нас уртасдаг болохыг мэргэжилтнүүд дүгнэжээ.
Зан авир, үйлдэлдээ анхаар
Амьдралын өчүүхэн зүйлээс таашаал авч сур. Баяр баясгалан, амар тайван байдлыг өөртөө авчир. үүний тулд дараахь зүйлүүдийг байнга мөрдөөрэй.
Уурлаж цухалдахыг тэвчиж, биеэ барь
Муу үйл хийхгүй байх /эргээд өөрт чинь зовлон болно
Атаа жөтөө, атгаг хорон санаанаас хол бай.
Шударга ариун үйлс, тусархаг, сайхан сэтгэлтэй байх Хүн гэдэг дотоод чанараараа ариусдаг тул элдэв сөрөг зан чанар гаргахгүй, үйлдэл хийхгүй байвал өвчнөөс хүртэл хол байдгийг санаарай. Энэ нь гоо үзэмж, цог жавхаагаа удаан хугацаанд хадгалахад тустай.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...