Харбины гудамжинд $750,000-ын үнэтэй машин “залгиулжээ”

2017-10-02 Нийгэм 0

Өчигдөр буюу Ням гарагт зүүн хойд Хятадын Харбин хотын гудамжинд гэнэт зам цөмрөн нүх гарч, үнэтэй автомашиныг “залгисан” тохиолдол гарчээ.

Зам дээр үүссэн 3 метрийн диаметртэй нүхэнд Rolls Royce Phantom загварын бараан өнгийн автомашин унаж осолдсон байна. Эзэн нь “Гэрлэн дохион дээр зогсож байгаад ногоон гэрэл асмагц хөдөлтөл зам дээр том нүх гарч доош унасан” гэж болсон явдлыг ярьжээ.

Тэрээр энэ машиныг 5 сая юаниар ($750,000) худалдаж авснаа хэлсэн байна. Жолоочийн бие бэртэж гэмтээгүй гэнэ. Нүхэнд унасан машины дүрс бичлэг Хятадын сошиал сүлжээнд хүчтэй тараад байгаа юм.

Хятадын том хотуудын гудамжинд зам цөмөрч, автомашин унасан тохиолдлууд үе үе гардаг. Хятадын олон нийт уг үзэгдлийг тавигдаж байгаа замын чанар муу, замын төслүүдэд авлига нөлөөлж байгаагийн шинж гэж үзэн өргөнөөр шүүмжилдэг байна.

Эх сурвалж: South China Morning Post

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...