ОХУ-д хүний махан хүнстэн хосууд баривчлагджээ

2017-10-02 Нийгэм 0

Есдүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Краснодар мужийн цагдаагийн хэсэгт барилгачин Роман Хомяков нэгэн гар утас гудамжнаас олсноо авчирч өгсөн байна. Дэлгэц нь хагарсан хар өнгийн Самсунг утаснаас аймшигтай фото зурагнууд илэрч, удалгүй цагдаа нар утасны эзнийг олж баривчилжээ.

Утасны эзэн хүний толгой, тасарсан гар зэргийг барьсан байдлаар селфи хийсэн байсныг Хомяков үзээд цагдаад хандсан юм байна. Гайхалтай нь утсыг олоод удаагүй байхад зурагны эзэн болох хүн Хомяков дээр ирээд ойр хавиас гар утас олсон эсэхийг асууж байжээ.

Утасны эзэн нь Краснодарын агаарын цэргийн сургуулийн дотуур байранд амьдардаг, 35 настай эр байв. Тэр эхнэр Натальягийн хамт энд ажиллаж, амьдардаг байжээ.

Гэр бүлийн хоёрыг хоёуланг нь баривчилсан тухай мужийн мөрдөн байцаах газар мэдээлсэн байна. Тэдний гэрээс давстай шингэнд хийсэн, хөлдөөсөн, гарал үүсэл нь үл мэдэгдэх махнууд илэрсэн гэнэ. Мөрдөгчид одоо эдгээр нь хүний мах эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хосуудыг 1999 оноос хойш нийтдээ 30 орчим хүний амийг хөнөөж, махыг нь нөөцлөн хүнсэнд хэрэглэж байсан гэж сэжиглэж байгаа гэнэ. Тэд зөвхөн өөрсдөө хүнсэнд хэрэглээд зогсохгүй, цэргийн сургуулийн сонсогчдод хоол болгон бэлдэж өгдөг байсан тухай мөн мэдээлжээ.

Сэжигтнүүд одоогоор хоёр аллагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд байгаа гэнэ. Тэдний нэг нь гар утасны зурагт дүрслэгдсэн эд эрхтний эзэн эмэгтэй ажээ.

Хэрвээ тэд 30 хүний амийг бүрэлгэсэн нь батлагдвал Оросын цуврал аллагын түүхэнд хоёрт орох үзүүлэлт болох гэнэ. Нийт 49 хүний амийг хөнөөсөн “Битцевийн маньяк” гэгддэг Александр Пичушкин хамгийн том цуврал аллагын эзэн бөгөөд хатуу дэглэмтэй хорих ангид бүх насаар хоригдох ял хүртсэн юм байна.

Эх сурвалж: Gazeta.Ru, CNN

Холбоотой мэдээ

“Тавдугаар сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ”

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг б

2021-05-06

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд суулт зарлажээ

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн м

2021-05-05

Олимпын аварга Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг сунгав

Бусдын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдон, цагдан хоригдож буй МҮОХ-ны е

2021-05-05

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт