14 настай охинтой суухын тулд эхнэрээ гүтгэн цаазаар авахуулжээ

2017-10-02 Нийгэм 0

Исламын шашин маш хатуу дэг жаягтай. Ялангуяа эмэгтэй хүний эрхийг амьтнаас дорд үзэх тохиолдол олон. Энэ тухай ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан байдаг. Исламын хөдөө орон нутагт хууль цааз бараг үйлчилдэггүй бөгөөд шашныг нэгдүгээрт тавьдаг байна. Исламын шашны хохирогч болсон Сорояа хэмээх нэгэн эмэгтэйн түүхийг өгүүлье. Сорояа эр нөхөртөө 2 хүү, 2 охин төрүүлж өгчээ. Гэвч түүний нөхөр 35 нас хүрсэн эхнэрээсээ салж, 14 настай охинтой суухаар шийдэв. Нөхөр нь хоёр хүүгээ өөр дээрээ авч, 2 охиноо Сораяад өгч, хангалттай мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэж амалсан ч Сораяа татгалзсан байна. Улмаар Исламын шашны “мулла” буюу манайхаар бол тухайн тосгоны ламд Сораяагийн нөхөр бүх учир байдлыг хэлж, бүсгүйг саналаараа гэр бүл цуцлуулах талаас нь ятгаж өгөхийг шаардав. Тосгоны мулла өмнө нь хэрэг хийж явсан этгээд бөгөөд Исламын хувьсгалын дараа нэг жижиг тосгонд эрх мэдэлтэй шашны тэргүүн болсон нэгэн аж. Мулла ч зөвшөөрөн Сораяагийн нөхрөөс хахууль авч, бүсгүйг байнга дагаж мөшгин гэр бүлээ цуцлахыг шаардах болжээ. Нөхөр нь муллатай хуйвалдан Сораяа бүсгүйг эр нөхрөөсөө өөр хүнтэй завхайрсан гэх цуу яриаг тосгон даяар дэгдээв. Улмаар Сорояаг гэр бүлээс гадуурх садар самуун үйлдсэн гэх хэрэгт хилсээр буруутгаж, муллагийн шийдсэнээр чулуудаж алах ялаар шийтгэсэн байна. Энэхүү цаазын ялыг гүйцэтгэхдээ хэрэгтний хоёр гарыг ард нь хүлж, цээжин биеийг нь ил үлдэх байдлаар газарт булах аж. Нутгийн эрчүүд урьдчилан ачиж авчирсан чулуугаар амийг нь тасартал нүүлгэдэг байна. Сорояаг энэ хэлбэрээр 1986 онд цаазалжээ. Ираны бөглүү тосгонд өрнөсөн дээрх хэрэг хэний ч чихэнд хүрэлгүй өнгөрөх байсан ч Францын сэтгүүлч Фрэйдоун Сахебжам цаазлах ажиллагааг харсан байна. Сэтгүүлчид Сораяагийн нагац эгч болсон бүх үйл явдлыг хэлжээ. Улмаар 1990 онд “La Femme Lapidée” буюу “Чулуудуулж үхсэн эмэгтэй” гэх зохиол хэвлэгдсэн байна. Зохиолын ачаар дэлхий нийт Сораяагийн хилс үхэл болон орчин цагийн Иранд өнөөдрийг хүртэл оршдог шүүх тогтолцоогоор дамжилгүй, нутгийн иргэд дур мэдэн шийтгэдэг чулуудаж алах ялын талаар мэджээ. Улмаар энэ үйл явдлаас сэдэвлэсэн “The Stoning of Soraya M” гэх кино 2008 онд Торонтогийн кино наадам дээр нээлтээ хийсэн байна. Гэвч тус киног Иран улсад гаргахыг хоригложээ. Иран Улсад энэ мэт байдлаар хохирсон асар олон эмэгтэй байдаг байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт