”Чиг үүргийн яамдуудын сайд давхар дээлтэй, харин дэд сайд байхгүй шүү гэдэг саналыг хэлсэн”

2017-10-03 Нийгэм 0

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй санал солилцсон талаараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого, улс төрийн орчин болон хууль хяналтын байгууллагын шинэчлэл, шударга ёс, Засгийн газрын бүтцийн талаар баримтлах зарчмын асуудлаар санал солилцлоо.

Мөн шинэ Засгийн газарт АН-ын зүгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн багийг дэмжинэ гэдэгт санал нэгдсэн. Гэхдээ асуудал тодорхой байх ёстойг анхааруулсан. Дан болон давхар дээлний асуудал яригдаж эхэллээ. Нэр дэвшигч өөрөө УИХ-ын асуудалд шууд оролцохгүй, УИХ-ын гишүүн биш байгаа. Тиймээс ерөнхий чиг үүргийн яамдын давхар дээлний асуудлыг зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байна. Ерөнхий чиг үүргийн яамдын бодлогыг Ерөнхий сайдад хүргэдэг байх ёстой гэж үзэж байгаа юм. Нийгмийн байдлыг харахад ард түмний нийтлэг эрх ашгийг харвал ерөнхии чиг үүргийн яамдыг давхар дээлтэй байлгах нь зүйтэй. Хэдийгээр АН-ын эрх барьж байх үед энэ асуудлыг шүүмжилж байсан ч ард түмний эрх ашгийг нэгт тавих хэрэгтэй гэж үзэж байна. Улс төржүүлээд байх шаардлагагүй гэж харж байгаа. Засгийн газар шинэчилсэн бүтцээ хийж Аж үйлдвэрийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Соёл, аялал жуулчлалын яам, Спортын яам зэрэг яамдуудыг салгах нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байгаа” гэв.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ерөнхий сайдын багийг дэмжинэ гэж хэллээ. Тэгэхээр оруулж ирсэн сайд нарыг нь дэмжинэ гэсэн үг үү?

-Ерөнхий сайдын оруулж ирсэн сайдуудыг дэмжинэ.

-Та бүгдийн зүгээс санал болгосон энэ бүтцийг харахад яамдын тоо нэмэгдэхээр харагдаж байна. Тэгэхээр төрийн бүтэц улам данхайх юм биш үү?

-Яамдын тоог нэмэхгүйгээр бусад яамдууддаа зөв зохицуулалт хийгээд эдгээр яамдыг гол яамныхаа тоонд оруулаач гэсэн санал юм.

-Хүүхдийн мөнгө болон багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудал дээр ямар байр суурьд хүрэв?

-Төсөв мөнгөний нөхцөл байдлаа эргээд нэг харъя гэдэг асуудлыг ярьсан. Түүнчлэн төсвийн реформыг хий гэдэг шаардлага тавьсан байгаа.

-Дэд сайдын асуудал дээр АН-ын бүлэг ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Чиг үүргийн яамдуудын сайд давхар дээлтэй байж болно гэдэг асуудлыг хэлсэн. Харин дэд сайд байхгүй шүү гэдэг саналыг хэлсэн.

Холбоотой мэдээ

7 сарын 1-ний дотор бүх иргэдийг вакцинд хамруулна

Улсын онцгой комиссын хурал дуусаж, Төрийн ордны А танхимд вакцины тухай мэдээлэл өглөө. Нэг ха

2021-03-08

УОК: “Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй”

Өнөөдөр вакцинжуулалт болоод коронавирусын талаар УОК-оос хийсэн мэдээллийн хүрээнд: "Бүх ний

2021-03-08

Т.Чимгээ: “Миний амьдралын таван жилийг эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон”

Т.Чимэгээ нартай холбоотой С.Зоригийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэгтэй холбоотой шүүх хура

2021-03-08

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...