Даргын охиныг Л.Цандэлэг оролдсон гэнэ үү

2017-10-04 Нийгэм 0

Есдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөх хотод Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо болж өндөрлөсөн. Энэхүү экспод Монголын талаас төрийн болон хувийн хэвшлийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Түүн дотор Монголын морин спорт уяачдын холбооноос 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг багтаж, “Эрдэм транс” ХХК-ийн автобусаар явж тус үзэсгэлэнд оролцоод иржээ.
Тэд буцах замдаа буюу есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчихдоо автобусанд нь дайгдсан охиныг гэгээн цагаан өдөр хоргоосон учир Сайншандын цагдаагийн хэлтэст дөрвөн цаг байцаагдсан талаархи мэдээлэл хэвлэлүүдээр цацагдав.
Тодруулбал, тэднийг Хөх хотоос гарах үед нэгэн оюутан бүсгүй Улаанбаатар явахаар автобусанд нь дайгджээ. Улмаар Замын-Үүдээс Сайншанд руу явах явах замд уяачдын холбооныхон уг бүсгүйг шоглож, хоргоож, өдсөн тул тэрбээр Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга албан тушаалтай аав руугаа утасдаж энэ талаар хэлснээр бүх асуудал эхэлжээ.
Охиныг нь шоглож, хоргоосон гэдгийг сонссон аав нь Авто тээврийн үндэсний төвийн хэсэг албаны хүмүүстэй шөнө Сайншандад очиж, автобусыг зогсоохыг шаардаж, улмаар автобусанд зорчиж явсан уяачдын холбооны 20-иод хүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгсний дагуу тэднийг дөрвөн цаг саатуулан байцаажээ.

-ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЭЛ АВЪЯ ГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ СҮРДҮҮЛЭГЧ
ГЭЖ ГҮЖИРДҮҮЛЭВ-

Уяачдын холбооныхны дунд явсан Л.Цандэлэг твиттер хуудастаа “Олон хүнтэй автобусыг шууд зогсоогоод дөрвөн цаг явуулахгүй. Хятадад сурдаг охиныг билетгүй суулгаад хэрүүл. Том даргын нууц юм гэнэ сда” гэж жиргэсэн байна.
Яг юу болсон талаар уг автобусанд сууж явсан Уяачдын холбооны эх сурвалжаас тодруулахад “Охиныг оролдсон зүйл байхгүй. Автобусны хамгийн ард сууж байсан. Хажууд нь хэн ч суугаагүйг олон нүд харж байсан. Бүгд эрчүүд байсан гэж худлаа. Тэнд эмэгтэй хүмүүс ч, настай хүмүүс ч байсан. Биднийг замдаа дуулж хуурдахад тэр охин унтуулж амраахгүй байна гэж уурлаж, аав руу залгасан байна лээ. Том даргын охин гээд бидний дуулж хуурдахыг хорих зөв юм уу. Сайншандын цагдаагийнхан шалгаад юу ч олж нотлоогүй болохоор биднийг явуулсан” гэсэн юм.
Энэ асуудлаар Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл твиттер хуудастаа жиргэсэн бөгөөд үүнээс болж Л.Цандэлэг болон Б.Цогтгэрэл нар твиттер хуудсаараа дамжуулан “дайн зарлаад” байна.

Тухайн үед яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж Монгол Улсын Тод Манлай Уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн Газар Тариалан Холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй холбогдоход “Эхлээд дарваан хараасаа ярилцлага ав. Тэгээд надаас аваарай” хэмээсэн юм.

Төд удалгүй тэрбээр твиттертээ “Өнөөдөр над руу 10 гаруй сэтгүүлч нэртэй сүрдүүлэгч нар утасдаж “Та хүчин хийсэн ярилцлагаа өгөөч гэнэ! Дарваан хараасаа эхэлж аваад ирцгээ!” хэмээн жиргэв.
Дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэгч сэтгүүлч бид олонд бодит мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр шаргуу ажилладаг. Үүнийхээ хүрээнд тухайн үед юу болсныг үнэн мөнөөр нь олон нийтэд мэдээлэх гэснийхээ төлөө уяачдын холбооны Л.Цандэлэгээр сэтгүүлч нэртэй сүрдүүлэгч гэж гүжирдүүлэв.

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль