Засгийг огцруулсан 33 гишүүнийг “…Сэлэнгэд очвол ална шүү” гэсэн хүн хэн бэ?

2017-10-05 Нийгэм 0

МАН-ын Бага хурал нэлээд хэрүүл уруултай, дуулиан шуугиантай болж өнгөрсөн бололтой. УИХ-ын хоёр гишүүн бие биеэ “…Ална шүү, хүйс тэмтэрнэ шүү” гэсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл түүнээс ч дор юм Бага хурлын үеэр болсон байна.

Сэлэнгэ аймгаас ирсэн нэгэн төлөөлөгч үг хэлэх үеэрээ “…Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн Сэлэнгэд очвол ална шүү. Та нарыг манай Сэлэнгийнхэн заначихсан байгаа шүү” гэжээ. Энэ талаар Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар ярьсаар удаж байна. Харин ингэж хэлсэн хүн нь олны танил бус, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооноос Бага хуралд төлөөлж ирсэн залуу юм байна. Энэ мэдээллийг МАН-ынхан ихэд нууцалж байгаа юм.

Нөгөөтэйгүүр сүүлийн үед “…Ална шүү” гэдэг үг МАН-ынхны мэндчилгээ шахуу болж, хэвийн ярианы хэллэг шиг дуулддаг болов. Тиймээс МАН эргэж эвлэлдэхээсээ гадна, ёс зүйн асуудлаа сайтар ярих цаг нь болжээ.

П.МАНДАХ

ЭХ СУРВАЛЖ: www.polit.mn

Холбоотой мэдээ

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд 4 сар үлдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудл

2021-03-07

Эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээтэй ерөнхий сайд маргааш уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэ

2021-03-07

Төрийн ордонд коронавирусын нэг тохиолдол батлагджээ

Төрийн ордонд коронавирусийн халдвар гарсан байна. Тодруулбал, ордонд ажилладаг нэг хүний PCR шинжил

2021-03-07

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...