Долоон хүний амь насыг авсан машины жолоочийг мөрдөн байцааж байна

2017-10-06 Нийгэм 0

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хүй долоон худаг”-ийн замд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед Тоёота приус-20 маркийн машин Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсоны улмаас уг автомашин дотор нь сууж явсан насанд хүрсэн 4, насанд хүрээгүй 3, нийт 7 хүний амь нас хохирсон хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан.

Тухайн хэргийг “гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харъяаллаар” 2016 оны 09 дүгээр сарын 07 өдөр Төв аймгийн прокурорын газарт харъяаллын дагуу шилжүүлж ирүүлсний дагуу тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурор хяналт тавьж ажилласан ч эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota LandCruizer-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл одоо уг хэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын тушаалаар баталсан “Ажлын хэсэг” томилогдон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Ажлын хэсэг шуурхай ажиллаж, Тоёота приус-20 маркийн 72-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахсан өөр нэгэн цагаан шаргал өнгийн Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг олж тогтоожээ. Улмаар жолоочийг нь илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаа

2021-03-01

Өнгөрсөн 24 цагийн дотор нийт 1,338 гомдол цагдаагийн байгууллагад иржээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр нийт 1,338 гомдол мэдээлэл бүртгэгд

2021-03-01

Сүүлийн 24 цагт коронавирусын 45 шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлагатай байна /03.01/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...