Э.Одгэрэл: Амьдралд үнэгүй юм гэж байдаггүй. Миний нэр хүнд брэнд гэдэг шиг үнэтэй

2017-10-09 Нийгэм 0

Мөнхий залуу” тодотголтой загвар өмсөгч Э.Одгэрэлийн амьдрал тун нууцлаг. Энэ байдал нь ч түүний хувийн амьдралыг бусдад илүү сонирхолтой болгодог. Нас бол тоо юм гэдгийг амьдрал дээр нотлон харуулж байгаа тэрбээр загварын тайзан дээр арван хэдтэй жаахан охидтой мөр зэрэгцэж, тэднээс илүү цоглог, өнгөлөг харагддаг. Залуу насны гоо сайхнаа өдийг болтол хадгалж чадаж байгаа топ моделийн дотоод ертөнцөд нэвтрэхийг хүн бүхэн хүсдэг ч тэрбээр хэвлэлд тэр бүр ярилцлага өгдөггүй нэгэн. Одоогоос хэдэн жилийн өмнө нэгэн хэвлэлд өгч байсан түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Миний амьдрал төлөвлөгөөний дагуу өрнөдөг үү гэвэл тийм биш. Би өдрийнхөө ажлыг огт төлөвлөдөггүй. Гэхээ төлбөр төлөөд цаг авсан багш дээрээ хожимдолгүй очихын тулд төлөвлөгөөнд оролцоно л доо.

Хүний л амьдрал болохоор аз жаргалтай өдөр байхад уйтгар гунигтай өдөр байна. Санаандгүй учрал, гэнэтийн явдал тохиолдоно.

Ер нь эрэгтэй, эмэгтэй хэн ч бай амьдралд хайртай байхад бүх юм болно гэж боддог юм. Би байгаадаа сэтгэл ханамжтай байдаг. Би амьдралд огт гомдоллодоггүй.

Санаж сарвайх ганц үр минь шүү гэж бодохоор сэтгэл өмрөөд л явчихдаг юм.

Мэдээж хүнд амьдрал олон боломжийг өгдөг. Надад ч өгсөн. Санаснаас их ч байж магадгүй. Маш олныг өгсөн шүү. Би өөрийнхөө сонголтыг хийж өөрийн зөв гэж сонгосон замаараа л амьдарч яваа.

Тайзан дээрх амьдрал хувийн амьдрал хоёр тэс өөр. Гэртээ байхдаа хогоо барьж гараад пункертээ хийнэ. Үсээ сэгсийлгээд л гэрээ цэвэрлэнэ. Бүх юм бусдын л адил.

Энэ намайг хараад байна даа. Яг миний гутал руу хараад байна. Эсвэл намайг ширтээд байна даа гэсэн мэдрэмжийг би огт анзааралгүй өнгөрөөж, биеэ барилгүй тойроод гарч чаддаг.

Аль нэг брэндээр дагнадаггүй. Брэнд гэдэг маань өөрөө чанар. Гэтэл брэнд биш хэрнээ чанартай загварлаг хувцаснууд бас байдаг. Тухайн цаг үед юу гоё харагдаж байна аль нь биед эвтэйхэн байна түүнийг л худалдан авч хэрэглэдэг.

Төдийгөөс өдий хүртэл би шударга хөдөлмөрлөж, шударга амьдарсан. Энэ хэдий хэрийг олдог байх гэж бодож байгаа хэн нэгний бодож байснаас багийг ч олдог байж магадгүй.

Би байгаадаа л сэтгэл ханамжтай байдаг. Яг үнэндээ миний амьдрал өнөөдрийг хүртэл хөдөлмөр бас тэмцэл байсан гэж би бардам хэлнэ.

Би өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөснийхөө хүчинд өөрийгөө бий болгосон. Би шударга амьдарсан. Амьдралд үнэгүй юм байдаггүй. Өнөөдрийг хүртэл бий болгосон нэр хүнд гэдэг нөгөө брэнд гэдэг шиг үнэтэй.

Хэн нэгэнд өөрийнхөө асуудлыг тулгалгүй эцсийн шийдвэрийг өөрөө л гаргадаг. Тиймээс гунигласан үедээ ихэвчлэн ганцаараа байж эргэцүүлэн бодох дуртай.

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль